• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шорлог хийж яваа Абдулагийн амьдралын зам

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-07-08 17:22:58

Хятадын Жянши мужийн төв Наньчан хотноо "Шиньжяний Аблажян шорлогийн ресторан" бий. Түүний эзэн Абдула Уламшим 43 настай, ШУӨЗО-ны Хотэн нутгийн Мө-Юй сяний хүн. Тэрээр 15 жил ажил төрөл хөөцөлдөж яваад одоо Наньчан хотноо 11 ресторан, 10 лангуу ажиллуулж, 32 ажилтантай болжээ.

Хот орж хөдөлмөр хийж буй бүх хүмүүстэй адилхан Абдула Урашим хорин жилийн тэртээ нутгаасаа гарч, олон бэрхшээл туулсан юм. Эхэндээ хятад хэл мэдэхгүй учраас хүмүүстэй учраа олоход бэрхшээлтэй байлаа.

Абдула анх нутгаасаа гарч, Жянсү мужийн төв Наньжинд очсон юм. Тэнд шарвин хийж сураад Наньчанд очиж, эхнэртэйгээ хамт шарвин хийж зараад тэр нутагт амьдралаа эхлүүлжээ.

"Сайн хүнтэй нөхөрлөвөл азын цэцэг дэлгэрнэ" гэж уйгар үг бий. Абдула ээж аавынхаа энэ сургаалийг марталгүй олон хүнтэй найзалж явсан бөгөөд "Найз нөхдүүд маань туслаагүй бол би Наньчанд юу ч бүтээж чадахгүй, гуанзны эзэн болно гэж бүр ч байхгүй" гэж байнга хэлдэг.

Тэрээр Наньчанд хандивын үйл ажиллагаанд оролцон, таних тахихгүй хүмүүст тусалсаар иржээ. Өдгөө Хятад улс 240 сая хөдөлгөөнт хүн амтай. Өөрөөр хэлбэл зургаан Хятад хүний нэг нь нутгаасаа гарч, өөр нутагт ажиллаж амьдарч байна гэсэн үг. Тэд хотын бүтээн байгуулалтад оролцон, их хотын хөгжлийг мэдэрч, олон боломжийг ашигладаг бөгөөд өөрийн хүчин чармайлтаараа үр хүүхдийнхээ хувь заяаг өөрчлөхийг хүсдэг. Өлгий нутгийнхаа ус шороо, хүн ардаасаа салж ядан, сэтгэл нь татагдаг ч аз жаргал, ажил үйлсийн боломж алс тэртээ байдаг гэдгийг тэд нар юу эс андах билээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе