• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Их хорийн дээд уулзалтад үг хэлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-07-08 15:30:27

7-нд Хамбург хотноо Их хорийн удирдагчдын 12-дахь дээд уулзалт боллоо. Хятад улсын дарга Ши Жиньпин хуралд оролцож, "нээлттэй багтаамжтай байж, өсөлтийг хамт ахиулъя" сэдвээр үг хэллээ. Тэрээр: Их хорь дэлхийн нээлттэй эдийн засаг байгуулах чухал талыг баримталж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг шинэ хөдөлгөх хүчээр сэлбэж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг улам багтаамжтай болгон, дэлхийн эдийн засгийн засаглалыг боловсронгуй болгож, хамт өсөлтөд хүрэх, хамтын хөгжлийг ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах зорилтыг биелүүлэх алхам хийх ёстой гэжээ.

Орон нутгийн цагаар үдээс хойших 1 цагт дээд уулзалт эхэллээ. Меркель уулзалтыг даргалав. Дээд уулзалт "нэгдмэл дэлхий байгуулъя" уриан дор болж, хуралд оролцсон удирдагчид дэлхийн эдийн засгийн өсөлт, худалдаа, тогтвортой хөгжил, цаг уурын өөрчлөлт, эрчим хүч зэрэг сэдвээр судлан ярилцав.

Ши Жиньпин: Өдгөө дэлхийн эдийн засагт эерэг хандлага гарч байна. Үүний зэрэгцээ дэлхийн эдийн засгийн гүнзгий асуудлыг зохицуулаагүй, тогтворгүй, тодорхойгүй хүчин зүйлс байсаар байна. Өрсөлдөөн сорилтын өмнө Их хорийн Ханжөүгийн хурал, шинийг зохион бүтээх, эрч хүчтэй, дэлхийн нэгдмэл, багтаамжтай эдийн засаг бий болгох тухай дэвшүүлсэн. Хамбургийн дээд уулзалт нэгдмэл дэлхий байгуулах уриа дэвшүүлсэн нь Ханжөүгийн дээд уулзалттай агаар нэг байна. Бид эдгээр үзэл ойлголтыг үйл ажиллагаа болгохоор хамтдаа хичээх болно гэжээ.

Тэрээр: Хятад улс саяхан нэг бүс нэг замын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт зохиож, бодлогын ойлголцол, барилга байгуулалтаа холбож, худалдааг нэвтрүүлж, хөрөнгөө нийлүүлж, иргэдийн сэтгэлийг ойлголцуулах талаар баялаг үр дүнд хүрч, засаглалын шинэ үзэл баримтлал, хамтын ажиллагааны шинэ индэр, хөгжлийн шинэ хөдөлгөх хүч бий болгож байна. Энэ нь Их хорийн зорилттой яв цав нийлж байгаа юм гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе