• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И Францын гадаад харилцааны сайдтай уулзав

CRI       (GMT+08:00) 2017-07-08 15:26:47

7-нд Хамбург хотноо Хятадын ГХЯ-ны сайд Ван И Францын гадаад хэргийн сайд Жан Ив Ле Дриантай уулзжээ.

Ван И: Францын шинэ засгийн газар байгуулагдсаны дараа Ши Жиньпин дарга ерөнхийлөгч Э.Макронтай идэвхтэй харилцаж, шинэ үеийн Хятад, Францын харилцаанд сайхан үндэс суурь тавьж өгсөн. Одоогийн олон улсын байдал Хятад, Францын харилцаа тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой юм. Францын талтай хамт хоёр орны төрийн тэргүүний нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, удалгүй болох хоёр талын дээд давхаргын хэлхээ холбоонд бэлтгэж, хоёр талын бүтээлч хамтын ажиллагааг ахиулж, олон улсын үйл хэрэгт хэлхээ холбоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон талт үзэл, эдийн засгийн даяарчлалын үйл явцыг хамт дэмжиж, дэлхийн засаглалын өөрчлөлтийг ахиулах болно. Хоёр тал хамтран зүтгэж, Их хорийн дээд уулзалтыг амжилтад хүргэнэ гэжээ.

Жан Ив Ле Дриан: Францын шинэ засгийн газар Франц ,Хятадын харилцааны хөгжлийг ахиулна. Хоёр тал хоёр орны төрийн тэргүүний нийтлэг ойлголтын дагуу бүх шатны хэлхээ холбоо, олон салбарын бүтээлч хамтын ажиллагааг ахиулж, олон улсын үйл хэрэгт Хятад, Францын хэлхээ холбоо, хамжилцааг эрчимжүүлэх болно гэжээ.

Хоёр тал мөн Солонгосын хойг, Сири, Афганистан зэрэг олон улс, бүс нутгийн халуун цэгийн асуудлаар саналаа солилцсон байна. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе