|
|
||
7-нд Хамбург хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин Их Британийн ерөнхий сайд Тереза Мэйтэй уулзсан байна.
Ши Жиньпин: Хоёр талын хамтын чармайлтаар Хятад, Их Британи стратегийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, олон салбарын хамтын ажиллагааг өндөр төвшинд хүргэх болно гэжээ.
Тэрээр: Стратегийн харилцан илтгэлцлийг бэхжүүлэх нь Хятад, Их Британий харилцааг хөгжүүлэх үндэс болно. Хоёр тал харилцан хүндэтгэж, эрх тэгш харьцах зарчмаар тал талынхаа амин чухал ашиг сонирхол, анхаарал хандуулж буй чухал асуудлыг хүндэтгэхийг баримтлах хэрэгтэй. Дээд давхаргын хэлхээ холбоо, олон салбарын механизмын чанартай яриа хэлцлийг нягтруулж, хоёр орны харилцааны тогтвортой хөгжилд дээд давхаргын дизелийг сайн төлөвлөж өгөх хэрэгтэй. Бүтээлч хамтын ажиллагаа хэмээх тулгуурыг сайтар бэхжүүлэх хэрэгтэй. Хоёр тал олон салбарын бүтээлч хамтын ажиллагаа солилцоог эрчимжүүлж, "нэг бүс нэг зам"-ын санаачилгын бүдүүвчид хөгжлийн төлөвлөгөөгөө уялдуулж, банк санхүү, цөмийн цахилгаан зэргийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хэрэгтэй. Иргэний хэлхээ холбоо, залуусын солилцоог нягтруулах хэрэгтэй. Хоёр тал олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт зохицуулалт, хамжилцаагаа эрчимжүүлж, солилцоогоо гүнзгийрүүлж, Хятад, Их Британийн харилцааг улам тогтвортой, улам сайн, улам түргэн хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.
Тереза Мэй: Хятадын 21-р зууны дэлхийд чиглэсэн бүх талын стратегийн түншийн харилцааг ахиулахад Их Британийн тал бэлэн байна. Хоёр орны харилцааг "шижир алтан цаг үе"-д оруулах чухал талыг баримтлах болно гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |