|
|
||
7-нд Хамбург хотноо Их хорийн удирдагчдын уулзалт мэдэгдэл нийтэлж, Их хорь терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ. Үүнд, олон улсын терроризмын эсрэг амлалтыг хэрэгжүүлэх, мэдээлэл солилцох, хуваалцах, терроризмын хөрөнгийн эх үүсвэрийг таслан зогсоох, хэт даврагч болон интернетийг терроризмд ашиглах үйл ажиллагаанд цохилт өгөх зэрэг багтаж байна гэжээ.
Мэдэгдэлд: Их хорийн удирдагчид дэлхийн хэмжээнд гарч буй бүх террорист халдлагыг хатуу зэмлэн буруушааж, Их хорийн гишүүд терроризмд цохилт өгөх, тэдний хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг таслан зогсоох талаар нэгдмэл байр суурьтай байх болно. Харгис хэрцгий террорист халдлагууд Их хорийн гишүүдийг аюулгүйн хамтын ажиллагааг эрчимжүүлж, ард түмний аюулгүй байдлыг хамгаалах талаар улам эрс шийдэмгий болгож байна гэжээ.
Их хорийн удирдагчид мөн, терроризмд цохилт өгөх бүх үйл ажиллагаа нь хэрэгжих явцдаа НҮБ-ын дүрэм, олон улсын хуулийг заавал мөрдөх хэрэгтэй гэж дахин нотоллоо. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |