|
|
||
2000 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Бай-Юүнь нисэх буудал Гуандүн мужийн төв Гуанжөү хотын иргэний хэрэглээний чухал нисэх буудал бөгөөд Хятадын 3 том онгоцны буудлын нэг юм. Тус нисэх буудал нисэж газардах 3 зурвас, 1 өртөөтэй бөгөөд одоогоор дэлхийн 40 гаруй улс орон, бүс нутагтай хамтран ажиллаж байна.
2016 онд, Бай-Юүнь онгоцны буудал давхацсан тоогоор нийт 59 сая зорчигч тээвэрлэж, бараа тээврийн хэмжээ 1 сая 650 мянган тоннд хүрчээ. Эдүгээ 136 агаарын шугамаар олон улс , бүс нутагтай холбогдож, өдөр бүр 1000 гаруй онгоц 5 тивийн 207 газар нутагт нислэг хийж байна. Бай-Юүнь нисэх буудлын Т2 өртөөг байгуулах барилгын ажил эхэлж, 5 зурвас, 3 өртөө нэмж байгуулах зорилт тавин ажиллаж байгаа ба 2018 оны 2-р сард албан ёсоор ашиглалт орох юм байна. Ашиглалт орсны дараа, давхацсан тоогоор өдөрт 10 сая зорчигч тээвэрлэж, 2 сая 500 мянга гаруй тонн бараа тээвэрлэх тооцоотой байгаа юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |