|
|
||
Пакистан, Энэтхэгийн арми 8-нд Кашмирын бүсэд гал нээлцсэн бөгөөд гал нээсний улмаас хүний амь нас хохирч, шархадсан гэж хоёр тал нэг нэгнийгээ зэмлэн буруушаасан байна.
Пакистаны гурван армийн хэвлэлийн товчооноос мөн өдөр нийтэлсэн мэдэгдэлд, Энэтхэгийн арми мөн өдөр хөнгөн, хүнд зэвсэг, мина буудагч зэргийг ашиглан бодиттой хяналтын шугамын Пакистаны тал руу "шалтгаангүйгээр" гал нээж, үүний улмаас Пакистаны хоёр эгэл ард нас барж, 3 хүн шархдав. Пакистаны арми тэр даруйд нь үр ашигтай хариу арга хэмжээ авсан гэсэн байна.
Мөн өдөр Пакистаны ГХЯ Энэтхэгээс Пакистанд суугаа шадар дээд комиссарыг дуудан уулзаж, эсэргүүцэж буйгаа илэрхийлээд Энэтхэгийн арми "зориуд эгэл ардаар бай болгосон нь олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоолоос зөрчсөн тул зэмлэн буруушах ёстой" гэсэн байна.
Энэтэхгийн БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Маниш Мехта 8-нд, Пакистаны арми мөн өдрийн өглөө Энэтхэгийн хяналтад байгаа Кашмирын бүс рүү гал нээсэн тул Энэтхэгийн арми хариу арга хэжмээ авсан байна.
\Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |