|
|
||
Туркийн Анатолийн Мэдээ агентлагийн мэдээлснээр, 2016 оны 7-р сараас буюу төрийн эргэлт хийхээр оролдсноос хойш, 50 мянга гаруй хүн дээрх хэрэг буюу "Guellen" хөдөлгөөнийг голлон зохион байгуулснаар, эрүүгийн хэрэгт холбогдон хоригдсон хэмээн 7-нд Туркийн Хууль зүйн сайд Бекир Боздаг хэлсэн байна.
Эх сурвалжид тэмдэглэснээр, прокурорын байгууллага бараг 169 мянган сэжигтэнд хууль зүйн шүүн таслалтын журам хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн бас 8000 гаруй сэжигтэн зугтсан хэвээр байгаа ажээ.
Ноднингийн 7-р сарын 15-нд Туркт төрийн эргэлт хийхээр оролдсон хэрэг гарч, 250 орчим хүн амиа алджээ. Америкт оршин сууж байгаа Туркийн шашныхан Guellen хөдөлгөөнийг голлон зохион байгуулсан хэмээн засгийн газраас зэмлэж, тэднийг Туркт шилжүүлэн өгөхийг Америкийн талд шаардаж, "Guellen хөдөлгөөн"-ийг удирдан зохион байгуулагсдыг террорист бүлэглэлд хамруулах юм байна.
Эх сурвалжид тэмдэглэснээр, өнөөг хүртэл, бүх улсын хэмжээнд явуулсан тодорхой арга хэмжээнд, 11 мянга орчим хүн албаны ажлаасаа хөөгдсөн ба тэд голцуу цэрэг цагдаа, хууль зүй, тагнуул, засгийн газар болон сургууль зэрэг салбарынхан байжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |