Ши Жиньпин Бээжинд буцаж ирлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-07-09 16:14:38

ОХУ, ХБНГУ-д төрийн айлчлал хийж, Хамбургт болсон Их 20-ийн удирдагчдын 12 дахь дээд хэмжээний чуулга уулзалтад оролцоод 7-р сарын 9-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжиндээ буцан ирлээ.

Ши Жиньпин даргын гэргий Пэн Ли-Юань, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төвийн бодлого судалгааны газрын дарга Ван Хүнин зэрэг дагалдан яваа хүмүүс хамт буцан иржээ.

Орон нутгийн цагаар 8-ны орой Ши Жиньпин дарга Германы Хамбургаас эх орондоо буцах үед Германы засгийн газрын дээд албан тушаалтан нисэх онгоцны буудалд хүрч хүргэсэн байна. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл