|
|
||
Европын холбооны зөвлөл 8-ны өдөр Брюссельд мэдэгдэл нийтэлж, Европын холбоо болон Канад 9-р сарын 21-ээс эхлэн чөлөөт худалдааны хэлэлцээрийг түр хэрэгжүүлж, дийлэнх гаалийн татвараас чөлөөлөхөөр шийдсэн гэжээ.
Уг мэдэгдэлд: Европын холбооны зөвлөлийн дарга Жен-Клауд Жункер болон Канадын ерөнхий сайд Жустин Трудеу мөн өдөр Германы Хамбургт хоёр талын хэлэлцээр хийж, хоёр талаараа энэ өдрийг сонгохоор зөвшөөрсөн бөгөөд бүх ажлыг үүнээс өмнө урагштай гүйцэтгэхээр шийдсэн гэжээ.
Дараагийн шатанд хууль тогтоох байгууллууд уг хэлэлцээрийг батлахыг ахиулна. Түүнчлэн Европын холбооны бий бүхий гишүүн орнуудын парламентын зөвшөөрлийг авсны дараа, хэлэлцээрийн агуулгууд бүрэн хүчин төгөлдөр болно гэж мэдэгдэлд тэмдэглэв.
Европын холбооны гаргасан тоо баримтаас үзвэл, Канад бол Европын холбооны худалдааны 12 дахь том түнш бөгөөд 4 дэх том хөрөнгө оруулагч орон, Европын холбоо нь Канадын худалдааны 2-р том түнш юм. Чөлөөт худалдааны хэлэлцээрийг бүх талаар хэрэгжүүлбэл хоёр талын худалдааны хэмжээ 20 хувиар дээшлэх эрмэлзэлтэй байна. \Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |