• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин даргын айлчлалын тухай танилцуулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-07-09 17:30:29

7-р сарын 3-8-ны өдрүүдэд Хятад улсын дарга Ши Жиньпин урилгаар ОХУ, Германд төрийн айлчлал хийж, Хамбургт болсон Их 20-ийн удирдагчдын 12 дахь дээд хэмжээний уулзалтад оролцжээ. Айлчлал өндөрлөхийн үеэр ГХЯ-ны сайд Ван И айлчлалын байдлыг танилцууллаа.

Ван И: Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал бол одоогийн ээдрээтэй олон улсын нөхцөл байдалд хийсэн том гүрний гадаад харилцааны аялал юм.

6 хоногийн хугацаанд Ши Жиньпин дарга хоёр тал болон олон талын 40 гаруй арга хэмжээнд оролцон, олон орны удирдагч, олон улсын байгууллагын хариуцлагатан болон айлчилсан орныхоо олон салбарын хүмүүстэй санал бодлоо солилцон, ойлголцлоо нэмэгдүүлж, эв санаагаа нэгтгэн, хамтын ажиллагаагаа ахиулсан байна. Энэ айлчлал нь нэгд, Хятад Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг бэхжүүлэн гүнзгийрүүллээ.

Хоёрт, Хятад Германы бүх талын стратегийн хамтын ажиллагааг өргөтгөн дээшлүүлжээ.

Гуравт, Их 20-ийн хамтын ажиллагааны байдлыг хамгаалан хөгжүүлсэн гэжээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе