• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын Фүжянь мужийн Гүлан-юй дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-07-09 16:43:15
8-нд Хятадын Фүжянь мужийн Гүлан-юй Польшийн Краковт болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 41 дэх хурлаар, дэлхийн соёлын өвийн жагсаалт бүртгүүлжээ. Ингэснээр, Хятадын нийт 52 газар дэлхийн өвд бүртгэгджээ.
  
Гүлан-юй нь Азийн даяаршлын явц дахь олон төрлийн өртгийн үзлийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг харуулсан төдийгүй, барилга байгууламжийн онцлог, хэв маяг нь Хятад, зүүн өмнөд Ази, Европын барилга байгууламж, уламжлал, соёлын өртгийн үзлийн харилцан уялдаа холбоог тусгасан байна. Иймэрхүү уялдаа холбооны бүрдэл нь арлуудад оршин амьдарч байгаа гадаад хүмүүс, харьяатуудын олон янзын байдлаас шалгаалагдсан бөгөөд цоо шинэ барилгын онцлогтой Шямэний чимэглэлийн хэв маягийг бий болгосон байна. Энэхүү хэв маяг нь Гүлан-юйд дэлгэрсэн төдийгүй зүүн өмнөд Азийн тэнгисийн эрэг, үүнээс ч хол газар нутагт үр нөлөөгөө үзүүллээ гэж Олон улсын эртний дурсгалт газар, хуучин буурийн хэрэг хариуцсан комисс үзсэн байна.
 
Энэ онд Хятадын өөр төсөл болох Хөх-нуур мужийн Хөхшил 7-нд Дэлхийн байгалийн өвийн жагсаалтад бүртгэгджээ.

\Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе