Их Хорийн удирдагчдын Хамбургийн уулзалт "Парисын хэлэлцээр"-ийн талаар тохиролцоонд хүрч чадаагүй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-07-09 16:57:02
8-нд, Их Хорийн удирдагчдын Хамбургийн уулзалт өндөрлөсний дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр Германы канцлер Ангела Меркель хэлэхдээ, хоёр хоногийн хэлэлцээгээр, Их Хорийн бүлгийнхэн чөлөөт худалдааг санал нэгтэй дэмжиж байгаа ч Америк хэлэлцээрээс ухран гарснаар, талууд цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх "Парисын хэлэлцээр" нийтлэг ойлголтод хүрч чадаагүй гэжээ.
  
Меркель: хуралд оролцсон талуудын чөлөөт худалдааны хэлэлцээр маш бэрхшээлтэй байсан ч үр дүнгийн талаар хүмүүс сэтгэл хангалуун байна. Их Хорийн удирдагчид даяаршлыг дэмжин, зах зээлийг нээлттэй болгон, худалдааны ивээх үзлийг эсэргүүцэхээ илэрхийлж байсан бөгөөд олон улсын тогтвортой худалдааны систем байгуулж, хил дамнасан хөрөнгө оруулалтыг цаашид ахиулахаар шийдсэн гэжээ.
 
Цаг уурын өөрчлөлтийн асуудлаар Америк ухран гарсан нь маш харамсалтай байна, үүнээс болж Их Хорийн "Парисын хэлэлцээр" тохиролцоонд хүрч чадаагүй. Гэвч дурдууштай нь "Парисын хэлэлцээр"-ийг нааштай замд оруулахаар 19 гишүүн орон санал нэгдсэн гэж Ангела Меркель онцолжээ.
  
Мөн өдрийн хэвлэлийн бага хурлын үеэр, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон: энэ оны 12-р сарын 12-нд Парист уулзалт зохион явуулж, "Парисын хэлэлцээр" байгуулсан хоёр жилийн ойн үеэр хэрэгжилтийг цаашид боловсронгуй болгоно гэдгээ мэдэгджээ.

\Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл