|
|
||
БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шин Хаймин
7-р сарын 8-нд ХОУР, МҮОНРТ-ийн "Хятадын театр" кино төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод боллоо. Тус гэрээний дагуу ХОУР, МҮОНРТ хамтран Хятадын олон ангит кино "Ухаарч амьдрах хорвоо", "Миний жаахан нар", "Хүний мөс", "Мөрдөгч Ди буюу нууцлаг гүрэн" зэрэг киног монгол хэлээр орчуулан Монгол улсад дэлгэцээр цацах юм.
БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, Хятадын олон улсын радиогийн дарга Ван Гэннянь, Монгол улсын их хурлын гишүүн, Монгол, Хятадын парламентын бүлгийн гишүүн Энх-Амгалан, Монголын улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Г. Чулуунбаатар, МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц, МҮОНТР-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах, МҮОНТР-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид зэрэг Хятад Монголын 100 гаруй хүн тус арга хэмжээнд оролцжээ.
Элчин сайд Шин Хаймин: Хятад, Монгол хоёр орон бол уул усаар холбоотой, ойрын хөрш юм. Хятад, Монголын харилцааг Хятадын тал дээд хэмжээгээр чухалчлан үзэж, дипломат бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгосоор ирсэн юм. 2014 онд Ши Жиньпин дарга Монгол улсад түүхэн айлчлал хийснээр боломж болгон Хятад, Монгол хоёр орны төрийн тэргүүн хамтарсан мэдэгдэл нийтэлж, Хятад, Монголын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон дээшлүүлсэн юм. Түүнээс хойш хоёр орон олон удаа дээд хэмжээний айлчлал зохион байгуулж, Хятад Монголын харилцааг өндөр түвшинд хөгжүүлсэн юм. Одоо Хятад, Монголын харилцаа тасралтгүй хөгжиж, хоёр орны соёлын солилцоо өдөр ирэх тутам нягтран ардын сэтгэл харилцан ойртсон сайхан нөхцөл бүрдэж байна. Хятад улс бол кино үйлдвэрлэгч том орон бөгөөд жил бүр мянга гаруй кино бүтээл гаргаж байна. ХОУР, МҮОНРТ-ийн хамтран хэрэгжүүлж буй "Хятадын театр" кино төсөл Монголын үзэгчдийн Хятадын кино урлагтай танилцах хүслийг хангах болно гэжээ.
ХОУР-гийн дарга Ван Гэннянь
ХОУР-гийн дарга Ван Гэннянь: Хятад, Монгол хоёр орны засгийн газрын дэмжлэгээр хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллага идэвхтэй хамтран ажиллаж байгаа нь энэ удаагийн хамтын ажиллагааны чухал нөхцөл юм. Хоёр орны кино телевизийнхэн урт хугацаанд соёлын солилцоо хийж, олон давхарга олон ургалчаар хамтран ажиллаж баялаг үр дүнд хүрсэн юм. Хятадад дэлгэцнээ тавигдаж олны хүртээл болсон кино телевизийн бүтээл Монголын үзэгчдэд ч таалагдаж байна. Энэ бол хоёр орны ардын сэтгэл ойр байгаагийн бодит илрэл мөн. Мөн ч ХОУР болон МҮОНРТ хамтран "Хятадын театр" кино төслийг хэрэгжүүлж байгаа нь Монголын үзэгчдэд Хятадын кино урлагтай урт хугацаагаар танилцахад дөхөм болохын төлөө юм. Хойшид ХОУР кино телевизийн бүтээл солилцох замаар Монголын хэвлэл мэдээллийн байгууллага, нийгмийн олон этгээдтэй хамтран ажиллаж, хоёр талын радио телевиз, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа солилцооны түвшинг дээшлүүлж, Монголын ард түмэнд Хятадын кино телевизийн улам шилдэг бүтээлийг сонирхуулахад бэлэн байна. ХОУР, МҮОНРТ хамтран хэрэгжүүлж байгаа "Хятадын театр" кино төсөл Монголын үзэгчдэд Хятадын кино урлагтай танилцах боломж нээх юм. Энэ удаа үзүүлэх гэж байгаа Хятадын "Ухаарч амьдрах хорвоо" олон ангит кинонд Хятадын нэрт жүжигчид тоглож, Хятадын эгэл ардын амьдрал, амь насны тухай харуулсан байдаг. Энэ киногаар дамжин Монголын үзэгчид Хятадыг олон өнцгөөс, бүх талаар ойлгож болох юм гэжээ.
Монгол улсын их хурлын гишүүн, Монгол Хятадын парламентын бүлгийн гишүүн Энх-Амгалан
Монгол улсын их хурлын гишүүн, Монгол, Хятадын парламентын бүлгийн гишүүн Энх-Амгалан: Хятад, Монгол хоёр орны төрийн хэвлэл мэдээллийн байгууллага кино уран бүтээлийн талаар хамтын ажиллагаанд гарын үсэг зурж, нээлтийн ёслол хийж байгаа нь хоёр орны найрсаг хөгжлийн хүчтэй гэрч болов. 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол улсад айлчлах үедээ Монгол улсын ерөнхийлөгчтэй хамтарсан тунхаг нийтэлж хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншийн хамтын ажиллагааны харилцаа богосон юм. Энэ хэлэлцээрийн дагуу хоёр орон олон салбарт хамтран ажиллалаа. Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны харилцаа олон салбарт эрчтэй хөгжиж баялаг амжилтад хүрсэн. Хятадын дэвшүүлсэн "нэг бүс нэг зам" санаачилга, Монгол улсын дэвшүүлсэн "Хөгжлийн зам" стратегийн нөхцөлд хоёр орны хамтын ажиллагаа хоёр орны ард түмэнд улам хүртээмжтэй болно гэдэгт итгэж байна гэжээ.
Монголын улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Г.Чулуунбаатар
Монголын улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Г.Чулуунбаатар: Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орон соёл боловсролын салбарт хамтран ажиллаж ихээхэн амжилтад хүрч байна. ХОУР, МҮОНРТ хамтын ажиллагааны гэрээ байгуулж байгаа нь хоёр орны хамтын ажиллагаанд шинэ агуулга, үр дүн нэмэрлэж байна. Хятадын олон шилдэг кино урлагийн бүтээлийг монгол хэлээр орчуулж, Монголын ард түмний хүртээл болохыг хүсэж байна. Хятад, Монгол хоёр орны соёлын хамтын ажиллагаа улам өндөр шатанд гарахыг хүсэж байна гэжээ.
МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц
МҮОНРТ -ийн захирал Л.Нинжжамц хэлэхдээ, 2016 оны 10-р сард ХОУР, МҮОНРТ кино телевизийн бүтээл орчуулах хэлэлцээр байгуулснаар 2017 оны эхний хагас жилд олон ангит таван кино, уран сайхны хоёр кино орчуулсан юм. Энэ удаа Монголын талаас 30 гаруй хүн оролцов. Тэд бол Монголын шилдэг орчуулагч, дуу оруулагчид юм. Ирээдүйд Хятад, Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллага олон талаар солилцоо, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэжээ.
Гэрээнд гарын үсэг зурав
Гарын үсэг зурах ёслолд ХОУР-гийн кино орчуулгын төвийн дарга Хүмүүжилт, МҮОНТ-ийн захирал Р.Гандиймаа нар хоёр талын нэрийн өмнөөс гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ гэрээг Хятад, Монгол хоёр орны кино урлаг, соёлын солилцоог эрчимжүүлж, хоёр орны төрийн тэргүүний 2014 оны 8-р сард тохиролцон "БНХАУ, МУ иж бүрэн стратегийн түншийн харилцаа байгуулах тухай хамтарсан тунхаг"-т заасан Хятадын талаас ирэх таван жилд Хятадын шилдэг 25 киног монгол хэлээр орчуулж, үнэ төлбөргүй олгоно гэсэн амлалтыг хэрэгжүүлж байгаа юм.
"Ухаарч амьдрах хорвоо" Хятадын олон ангит киног Монголд цацаж эхлэх ёслолд тууз хайчлав
Гарын үсэг зурах ёслол дууссаны дараа хоёр тал "Ухаарч амьдрах хорвоо" киног монгол хэлээр цацах ёслол хийжээ. Тус киног 7-р сарын 17-ноос эхлэн МҮОНТ-ийн нэгдүгээр сувгаар даваа гарагаас баасан гараг хүртэл өдөрт 2 ангийг цацах юм байна. Хятадын Рэнь Мин Рибао сонин, Синьхуа агентлаг, Өвөр Монголын Одон телевиз зэрэг Хятадын хэвлэл мэдээллийн байгууллага, МҮОНРТ, TV9、TV5、25TV、UBSTV、HTV、Монголын МОНЦМЭ агентлагийн "Монголын мэдээ" "Өдрийн сонин" зэрэг Монголын хэвлэл мэдээллийн байгууллага тус арга хэмжээнд оролцжээ. МҮОНТ энэхүү арга хэмжээг шууд дамжуулсан байна.
Ёслолын арга хэмжээнд оролцсон хүндэт зочид
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |