• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ГХЯ-ны төлөөлөгч Хятад, Монголын харилцааны хөгжлийн тухай ярив

CRI       (GMT+08:00) 2017-07-10 20:44:04

Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Гэн Шуан 10-нд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд: Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны харилцаа харилцан хүндэтгэх, эрх тэгш харилцан ашигтай байх үндсэн дээр ихээхэн хөгжсөн юм, хожим цаашид ч найрсаг дотно, чин үнэнч, хүртээмжтэй, уужуу багтаамжтай байх хөрш орнуудын дипломат бодлогын үзэл ойлголт баримталж, хоёр орны ард түмэнд үнэн бодит ашиг тус бүтээхийг хүсэж байна гэв.

Монгол улс 7-нд ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдогч шатны санал хураалт явуулжээ. Ардчилсан намаас нэр дэвшигч Х. Баттулга ялалт байгуулж Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Өмнө нь тэрбээр олон удаа Хятад улстай холбогдуулсан үг яриа нийтэлсэн талаар хэвлэлийн эх сурвалжид тэмдэглэжээ. Үүнд холбогдуулан Гэн Шуан хэлэхдээ: Хятадын тал Х. Баттулга гувай Монгол улсын долоодогч ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж байна. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Монгол улсын зарим улс төрчид Хятад, Монголын харилцаа, олон талт хамтын ажиллагааны талаар бодитойд үл нийцэх, хариуцлагагүй үг яриа гаргасан байна, Хятадын тал үүнд анхаарал хандуулж байна гэв.

Гэн Шуан цааш нь хэлэхдээ, "Хятад, Монгол хоёр орон ойр хөршийн хувьд, сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа харилцан хүндэтгэх, эрх тэнш харилцан ашигтай байх үндсэн дээр ихээхэн хөгжиж, хоёр орон, хоёр орны ард түмэнд бодиттой ашиг тус хүртээсэн нь нүднээ илхэн юм. Хойшид бид найрсаг дотно, чин үнэнч, хүртээмжтэй, уужуу багтаамжтай байх хөрш орны дипломат бодлогын үзэл ойлголтоо үргэлжлүүлэн баримталж, Монголын талтай найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа хөгжүүлэхийг чухалчлах болно. Монголын тал ч үүний төлөө адилхан бүтээлч хүчин зүтгэл гаргана гэдгийг хүсэн хүлээж байгаа бөгөөд ингэнэ гэдэгт эргэлзэхгүй байна" гэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе