• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад-АСЕАН-ы 14 дэх яармаг 9-р сард болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-07-10 17:24:20

Жүншинь агентлагийн мэдээ: 9-р сарын 12-15-нд Хятадын Гуан Шигийн Нань Нин хотод Хятад-АСЕАН-ы 14 дэх яармаг болно. Энэ удаагийн яармагаар анх удаа "нэг бүс нэг зам"-ын үзэсгэлэнгийн талбай ажлуулах ба одоогоор Япон, БНСУ, АНУ, Австрали зэрэг "Бүс нутгийн эдийн засгийн бүх талын түншийн харилцааны гэрээ"(RCEP) болон "нэг бүс нэг зам" дагуух чухал 10 гаруй орны аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлээд байна.

10-нд Хятадын Төрийн Зөвлөлөөс хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Хятадын Худалдааны яамны дэд сайд Чянь Кэмин хэлэхдээ, энэ удаагийн АСЕАН-ы яармаг "21-р зууны тэнгисийн торгоны замыг хамтдаа байгуулж, аялал жуулчлалаар бүс нутгийн интеграцийг урагшлуулна" хэмээх уриан дор болж, Бруней уриалгын гол орон болох юм. АСЕАН-ы олон оронтой хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр талын удирдагчийн тохиролцсон нийтлэг ойлголтуудыг сайтар хэрэгжүүлж, ялангуяа энэ оны 5-р сард болсон "нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд чуулга уулзалтаар тохиролцсон үр дүнг хэрэгжүүлж, хоёр талын найрсаг хамтын ажиллагаа урагшлан хөгжихийг ахиулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Яармагийн үзэсгэлэнгийн нийт талбайн тоо нэмэгдээд 6500 болж, үзэсгэлэнгийн ерөнхий талбай 122 мянган хавтгай дөрвөлжин метр байх болно. АСЕАН болон бусад орон уг үзэсгэлэнд оролцсноор, үзэсгэлэнгийн талбай шинээр 3000 хавтгай дөрвөлжин метрээр нэмэгдэж, түүхэн шинэ амжилт тогтоосон байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе