Хятадын тэнгисийн усан хилд шатамхай мөс олборлох анхны туршилт амжилттай боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-07-10 10:27:41

Хятадын Газар нутаг, нөөц баялгийн яамны геологийн судалгааны байгууллагын гүйцэтгэж буй Өмнөд Хятадын тэнгисийн шатамхай мөсийг олборлох туршилт хийх төсөл 9-нд урьдчилсан зорилтоо бүрмөсөн биелүүлж, нэгдүгээр худгаас хий гарган авах болон шатамхай мөс олборлох ажил бүрэн дүүрэн амжилтад хүрсэн бөгөөд худгаа битүүмжилсэн байна. Энэ нь Хятадын тэнгисийн усан хилд шатамхай мөс олборлох туршилт бүрэн дүүрэн амжилттай болсны илэрхийлэл юм.

Хятадын Геологийн судалгааны байгууллагын ерөнхий инженерийн орлогч, Гуанжөүгийн тэнгисийн геологийн судалгааны газрын дарга бөгөөд туршилтын багийн ахлагч Е Жяньлян: 5-р сарын 10-нд туршилтын галыг асааснаас хойш ажил 60 хоног үргэлжилж, нийт 300 мянга гаруй шоо метр шатамхай хий үйлдвэрлэн, хий үйлдвэрлэх цаг хугацаагаараа хамгийн урт, үйлдвэрлэх цар хэмжээ хамгийн их, хийн урсгал тогтвортой, орчин ахуй аюулгүй байх зэрэг томоохон төслүүд үр дүнд хүрч, шатамхай мөс үйлдвэрлэх цаг хугацаа, нийт хэмжээгээрээ дэлхийд шинэ амжилт тогтоожээ.
\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл