Хятад, Арабын солилцооны нийгэмлэгийн зохион явуулсан Сирийн сэргээн босголтын төслийн анхны хэлцэл 9-нд Бээжин хотод боллоо. Сириэс Хятадад суугаа элчин сайд Имад Мустафа, Хятад, Арабын солилцооны нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Чинь-Юүнь нар хуралд оролцжээ.
Имад Мустафа: Сирийн сэргээн босголтын үйл явц нэгэнт эхэлсэн бөгөөд голдуу эрчим хүч, усны хангамж, аж үйлдвэрт төвлөрч байна. Хятад улс хангамжийн талын бүтцийн өөрчлөлт, хэт үйлдвэрлэл зэрэгт арга хэмжээ авч, Сирийн сэргээн босголтын үйл явцыг биелүүлэх болно. Мөн "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалт Хятад, Сирийн олон салбарын хамтын ажиллагаанд сайхан боломж нээсэн гэжээ.
Хятад, Сири хоёр орны аж ахуйн нэгж, соёлын салбар, хэвлэл мэдээллийн 100 гаруй төлөөлөгч хуралд оролцжээ.
\Ренчинсоо\