• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ТӨЗО-д 3.9 баллын хүчтэй газар хөдлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-07-10 11:25:22

Хятадын газар хөдлөлтийн станцын сүлжээний албан ёсны хяналт хэмжилтээр, 7-р сарын 9-ны 15 цаг 59 минутад ТӨЗО-ны Линьзи хотын Мөтүө сяньд 3.9 баллын газар хөдөлсөн бөгөөд газар хөдлөлтийн голомт 7000 метрийн гүнд байжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, газар хөдлөх үед, тус сяний хот суурингаар бага зэрэг чичирхийлэл мэдрэгдсэн тул хүмүүс амиа алдах буюу шархдаагүй, эд хөрөнгөнд гарз хохирол учруулаагүй байна. Тус сяний намын хороо, засаг захиргаа газар хөдлөлтөд нягт анхаарал хандуулж, холбогдох ажлыг сайтар хийжээ.

Мөтүө сянь ТӨЗО-ны зүүн өмнөд хэсэгт оршдог, далайн түвшнээс дээш дунджаар 1200 метр өргөгдсөн, Хималайн нурууны хагарлын бүс, Мөтүөгийн хагарлын бүсэд байдаг тул газар хөдлөлт, цасны болон хөрсний нуралт их гардаг газар юм.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе