|
|
||
Нефть экспортлогч орон буюу ОПЕК-ийн орнуудын ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммед Баркиндо 9-нд Стамбулд хэлэхдээ, ОПЕК-ийн гишүүд Их 20-ийн бүлгийн "Парисын хэлэлцээр"-ийн байр суурийг дэмжиж байна гэжээ.
Тэрээр Стамбулд болсон дэлхийн нефтийн бага хурлын үер хэлэхдээ, "Парисын хэлэлцээр"-ээс Америк хэдийгээр ухран гарсан ч их 20-ийн бүлгийн 19 гишүүн орон уг хэлэлцээр бол эргэлт буцалтгүй гэж үзэж буй байр суурийг ОПЕК-ийн орнууд дэмжиж байгаа бөгөөд уг хэлэлцээрт гарын үсэг зурсан гэжээ.
5 хоног үргэлжлэх Дэлхийн нефтийн бага хурал 9-нд Стамбулд нээгдэж, нефтийн салбарт нүүрлэж байгаа сорилтыг хэрхэн даван туулах асуудал нь уг хурлын гол сэдэв болжээ. \Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |