|
|
||
9-нд Японы гол гол хэвлэл иргэний санал асуулгын хамгийн сүүлийн үеийн дүнг нийтэлснээс үзвэл, Шинзо Абегийн сайд нарын танхимыг дэмжих хэмжээ 2012 оны эцсээс хойших хамгийн доод түвшинд хүрчээ. Ирэх сард сайд нарын танхим болон намын дотоодын боловсон хүчиндээ тохируулалт хийхээр төлөвлөж байгаагаа Шинзо Абе мөн өдөр илэрхийлсэн байна.
7-ноос 9-нд Японы телевиз иргэдийн дунд санал асуулга ядуулсанд Шинзо Абегийн сайд нарын танхимыг дэмжсэн хэмжээ 31.9 хувьд хүрч, хамгийн доод үзүүлэлт гарчээ. Энэ нь өмнөх удаагийн санал асуулгаас 7.9 нэгжээр доогуур болж, 3 сар дараалан буурсан үзүүлэлт гарсан байна.
Асахи Шимбун сонин, Ёмиүри Шимбун сонин 7-ноос 9-нд утсаар санал асуулга авсан байна. Асахи Шимбун сонины нийтэлсэн дүнд Шинзо Абегийн сайд нарын танхимыг дэмжиж байгаа нь 33 хувь, дэмжихгүй байгаа нь 47 хувьд хүрчээ. Ёмиүри Шимбун сонины санал асуулгын дүнд Абегийн сайд нарын танхимыг дэмжигч 36 хувь байж, дэмжихгүй байгаа нь 52 хувьд хүрсэн байна. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |