|
|
||
9-нд Пакистаны гадаад харилцааны яам Энэтхэгээс Пакистанд суугаа тусгай төлөөлөгчийн орлогчийг дуудан уулзаж, 8-нд хоёр тал тулалдсан явдалд Энэтхэгийн талд эсэргүүцэл илэрхийлж, хоёр талын 2003 онд тохиролцсон гал зогсоох хэлэлцээрийг баримтлах шаардлагыг Энэтхэгийн талд тавьжээ.
Пакистаны гадаад хэргийн яам 9-нд мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ, Энэтхэгийн цэрэг 8нд Кашмерийн хяналтын шугамын ойролцоо Пакистаны тал руу гал нээж, Пакистаны энгийн 5 иргэний амийг хөнөөсөн байна. Энэ хэрэг болон гал зогсоох хэлэлцээрээс няцсан бусад хэргийг шалгахыг Пакистаны тал Энэтхэгээс шаардаж, НҮБ-гаас Энэтхэг, Пакистанд суугаа цэргийн ажиглагч зохицуулах үйлдэл үзүүлэхийг уриалсан байна.
8-нд Энэтхэг Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Маниш Мехта: Пакистаны цэрэг мөн өдрийн өглөө Энэтхэгийн Кашмерийн хяналтын бүс рүү гал нээсэн бөгөөд Энэтхэгийн цэрэг даруй хариу цохилт өгсөн гэжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |