|
|
||
Хятадын баруун хойдын Шаньши мужийн Баожи-Ланжөү чиглэлийн Баолань хурдны төмөр зам 9-нд ашиглалтад орсноор, Хятадын баруун хойд нутаг хурдны төмөр замын сүлжээнд хамрагдаж, Хятадын зүүн, төв, баруун бүсийн дэд бүтцийг холболоо. 401 километр урт энэхүү төмөр зам зүүн, баруун чиглэлээр өнөөгийн хурдны төмөр замтай холбогдсон төдийгүй эртний нийслэл Ши-Анийг баруун тийш 2300 километрийн тэртээх ШУРЗО-ы төв Өрөмч хоттой холбов.
Төмөр зам ашиглалтад орсон мөн өдрийн 07 цагийн үед, Ганьсү мужийн Диншид гэртэй, Ланьжөү хотод ажилладаг хатагтай Иу, Ланьжөү мужийн баруун вокзалд очиж, удахгүй хөдлөх гэж буй G2028 дугаартай галт тэргийг хүлээж суув. Энэ галт тэрэг Баолань чиглэлийн эхний галт тэрэг юм. Ланьжөү мужийн баруун вокзалаас хөдөлж, Динши, Тяньшүй, Баожи-гаар дамжин Жянсү мужийн Шүйжю-д хүрэх юм. Энэ галт тэрэг ашиглалтад орсноор гэртээ харихад амар болсон гэж хатагтай Иу ярьж байлаа.
"Маш хурдан явдаг. Урьд нь Ланьжөүгээс Динши ороход нэг цаг арван хэдэн минут явж, Динши-гээс Ланжөү рүү буцахад цаг дөчин минут явдаг байсан" гэжээ.
Баолань хурдны төмөр замыг 2012 оны сүүлчээр байгуулж эхэлсэн бөгөөд нийт 401 километр урт, цагт 250 километр аялдаг. Ланьжөүгийн төмөр замын газрын Ланьжөүгийн хэсгийн дэд дарга Фү Чинжун хэлэхдээ: Энэ төмөр зам Хятадын дунд, урт хугацааны төмөр замын төлөвлөгөөний "Найман зүгт нэвтрэх" гол замын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Үүнийг ашиглалтад оруулснаар Хятадын баруун хойд нутаг бүхэлдээ хурдны төмөр замын сүлжээнд хамрагдсан гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Баолань хурдны төмөр замын энэ хэсэг бол Шүйлань хурдны замын хамгийн эцсийн нэг хэсэг бөгөөд Хятадын баруун хойд нутгийн хурдны төмөр замын шууд нэвтрэх тод зам байж, Бээжин, Шанхай, Гуанжөү хүрэх, мөн дотор газар, Хятадын хурдны төмөр замын сүлжээтэй холбогдож, Хятадын баруун хойд, зүүн нутаг, эх газрын мужуудын зайг улам ойртуулж, зорчигчдын аялалд дөхөм үзүүлжээ.
Өнөөгийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу, Баолань хурдны төмөр зам "Автобусчлал"-ын аяллыг хэрэгжүүлэх юм. Жишээлбэл, Ланьжөүгийн баруун өртөө өдөр бүр зүүнээс баруун, хойноос өмнөд зүг руу аялах нийт 24 галт тэргийг ажиллуулах бөгөөд Ланьжөүгээс Бээжин, Шанхай, Гуанжөү, Үхань, Ханжөү, Шүйжөү чиглэлийн хурдны галт тэргийг явуулах юм байна. Ланьжөүгийн төмөр замын товчооны намын хорооны суртал ухуулгын газрын орлогч дарга Матао хэлэхдээ: Ланьжөүгээс эдгээр хотод хүрэх хугацаа урьдынхаас хамаагүй богиноссон гэжээ. Тэрээр хэлэхдээ, Ланьжөүгээс Бээжин хүрэх аяллын цагийг одоогоор 16 цаг байсныг 9 цаг болтол богиносголоо. Мөн Ланьжөүгээс Шанхай хүрэх аяллын цагийг 25 цагаас богиносгоод 10 цаг хүргэсэн бол Ланжөүгээс Гуанжөү хүрэх цагийг 40 цагаар богиносгож 12 цаг хүргэжээ.
Баолань хурдны төмөр зам байгуулагдсаны дараа, Хятадын зүүн, төв, баруун нутгийн хурдны төмөр замын дэд бүтцийг холбож, эдийн засаг хөгжсөн нутгийн хүмүүсийн солилцоо, мэдээлэл холбоог баруун нутаг руу шилжүүлэхийн зэрэгцээ баруун хойд бүсийн эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулах болно.
Ганьсүгийн Тяньсүй дэх Май Жишань уулс дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн төдийгүй тэндхийн агуй нь "дорнын сийлмэл урлагийг харуулах музей" хэмээн алдаршсан юм. Май Жишаний үзэмжит бүсийн удирдлагын комиссын дарга Кан Тайлай хэлэхдээ. Одоо энд бараг 400-500 км эргэн тойрноос жуулчид ирж, Ганьсү, Шаанши, Хөхнуур, Ниншя, Сычуань зэрэг таван мужийг хамарч байна. Жил бүрийн 7-9-р сарын хооронд буюу аялал жуулчлалын оргил үед, энэ үзэмжит бүс өдөрт дунджаар 30-50 мянга орчим жуулчин хүлээн авдаг. Баолань хурдны төмөр зам ашиглалтад орвол, улам олон газрын жуулчид энэхүү үзэмжит бүсэд ирж, хүлээн авах жуулчдын тоо ихээр нэмэгдэх болно гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Урьд 400 км байснаа өргөжөөд 800-1000 км-ийн эргэн тойрноос жуулчид хүрэлцэн ирэх төдийгүй зам аялах хугацааг ихээр богиносгох болно. Мөн Ши-Аниас олон жуулчин хүрэлцэн ирж, манай Тяньшүйгаар аялах юм. Одоогийн төсөөллөөр, хурдны төмөр зам ашиглалтад орсны дараа, 7-9-р сард жулчдын тоо 30 хувиар өсөх болно" гэжээ.
Баожигээс Тяньшүй хүрэхэд бартаат уул, гүн жалга таардаг учир энэ нь Баолань хурдны төмөр замыг байгуулах явцад тохиолдсон газар зүйн нарийн төвөгтэй байршил, бартаа ихтэй орчин юм. Баоолань хурдны төмөр замын 90 гаруй хувийг гүүр, нүхэн гарц эзэлдгээрээ Хятаддаа анхдагч юм. Барилгын явцад бүх шугам дагуу олон төрлийн 81 томоохон гүүр, 60 гаруй нүхэн гарц шинээр байгуулсан байна. Энэхүү төмөр замыг байгуулах явцад, олон төрлийн техник мэргэжлийг ашиглаж, зам дагуу тааралдсан намагтай газар, хөрсний гулгалт зэрэг ноцтой гамшгийг даван туулсан байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |