![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Сүүлийн үе, Deraa мужид террорист халдлага олон гарснаар маш олон хүн эндэж бэртэв. Гал зогсоох хэлэлцээр хүчинтэй болсноор нөхцөл байдал нэлээд тогтвортой болсон байна. Тус мужийн иргэн сурвалжлагчид хэлэхдээ, өдгөө хотонд террорист халдлага болоогүй, хүмүүс хэвийн байдалтай байна, гэвч тэд энэхүү байдал эвдэгдэхээс санаа зовж байна гэв.
Гал зогссон зарим нутаг "Исламын улсын" хэт даврагч бүлэглэлийн эзэмшилд буй бөгөөд Израилийн ойролцоо бүс Израилийн цэргийн дайралтад олон өртсөн учраас гал зогсоох хэлэлцээр хэрэгжүүлэхэд олон тогтворгүй хүчин зүйл байна гэж Сирийн шинжээчид үзэж байна.
7-нд АНУ, ОХУ, Иордан зэрэг улс орнууд Иорданы нийслэл Амманд Сирийн баруун өмнөд нутагт гал зогсоохыг дэмжих хэлэлцээр тохиролцов. Иорданы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч уг мэдэгдэлд, гал зогсоохыг дэмжиж буй нь Сирийн баруун өмнөд дутагд мөргөлдөөнийг намжааж, сөргөлдөх ажиллагааг эцэслүүлэн, бүс нутгийн тогтвортой байдлыг сэргээж, хүмүүнлэгийн ажиллагаанд дөхөм нөхцөл хангахыг төлөө юм гэж 3 тал санал нэгтэй үзэж байна гэв.
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |