• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжин хот 84 төрлийн гэрчилгээг цуцална

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-07-11 09:29:37

Бээжин хот өнгөрсөн жил орон нутгийн 129 зүйлийн гэрчилгээг цуцалж, одоо холбогдох байгууллага хоорондоо гаргаж байсан 84 зүйлийн гэрчилгээг цуцлан зохицуулах төсөл хэрэгжүүлэх санал дэвшүүлэн, 7-р сарын 14-ний 18 цаг хүртэл "нийслэлийн цонх" -оор дамжин, аж ахуйн нэгжүүд болон иргэдээс саналыг хурааж байна.

Энэ 84 төрлийн гэрчилгээнд нийгмийн хамгааллын даатгал, нийгмийн даатгал, эмчилгээний даатгал, хуримын бүртгэл, автомашин худалдан авах эрхийн өргөдөл өгөх, хүүхэд үрчлэх, хятад анагаах ухааны эмчийн эрх, газар шороог арилжаалах тендер зарлах, дуудлага худалдаа, хаяг хадах, сугалааны тасалбар худалдах газар ажиллуулах өргөдөл өгөх, эмчилгээний байгууллага, шашны хамтлаг байгуулах зэргийг хамруулжээ.

Бээжин хотын захиргааны Засаг захиргааны зөвшөөрлийн системийг өөрчлөх ажил хариуцсан албаны хүн: Санал хураалт дууссаны дараа аж ахуйн нэгжүүд болон иргэдийн саналын дагуу холбогдох засвар оруулж, улам боловсронгуй болгоно гэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе