|
|
||
10-нд Бээжин хотноо Хятадын анагаах ухаан боловсролын хөгжил өөрчлөлтийн ажлын хурал боллоо. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян чухал заавар өгчээ.
Зааварт: Боловсон хүчин бол анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын чухал нөөц хүчин бөгөөд анагаах ухаан, боловсролын харилцан уялдаа нь эм эмнэлэг, боловсролын хөгжлийг ахиулж, анагаах ухааны чадварлаг боловсон хүчний эгнээний байгуулалтыг эрчимжүүлэн, ард түмний эрүүл мэндийг баталгаажуулахад чухал ач холбогдолтой. Иймээс Боловсролын яам, Эрүүл мэнд, төлөвлөгөөт төрөлтийн хороо, Хятадын уламжлалт анагаах ухааны газар зэрэг холбогдох салбарууд, Намын төв хороо, Төрийн зөвлөлийн байршуулалтын дагуу, ард түмний сэтгэлд хүрсэн эм эмнэлэг, боловсрол, эрүүл мэндийн үйлсийг хөгжүүлэх хүрээнд, өөрчлөлтийн шинэ эрч хүчийг нэмэгдүүлж, эм эмнэлэг боловсролын зохицуулалтын механизмыг боловсронгуй болгон, хятад, европ эм эмнэлгийг харилцан нэгтгэн, эм эмнэлгийн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх системийг сайжруулах шаардлагатай. Мөн ард түмэнд шилдэг эм эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, эрүүл саруул Хятад орныг байгуулахын тулд хичээн зүтгэхийг хүсэж байна гэжээ.
ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Еньдүн хуралд оролцон үг хэлэв. Тэрээр: Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хэлсэн үгийн чухал үзэл санаа, ерөнхий сайд Ли Кэчяны зааврыг нухацтай хэрэгжүүлж, үндэсний эм эмнэлэг, эрүүл мэндийн хурал, үндэсний их дээд сургуулиудын үзэл санаа, улс төрийн ажлын хурлын зориг санааг хэрэгжүүлж, эм эмнэлэг, боловсролын ажлыг сайтар хийж, эрүүл саруул Хятад орныг байгуулахад боловсон хүчний баталгаа гаргахыг онцолжээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |