|
|
||
Шүтлэг тахилгын соёл бол өрлөг хөх монголын өндөр их өвгөдөөс өвлүүлэн үлдээсэн өв соёлын чөмөг оюун ухааны охи талст юм.
Монголчууд эрт дээдээс аваад хөх мөнгөн тэнгэр хөрст алтан дэлхийгээ, уул усны шавдаг сахиусаа, овоо хайрханаа, булаг рашаанаа гээд байгаль дэлхийгээ тахисаар ирсэн уламжлалтай. Ялангуяа эзэн богд Чингис хаан их Монголын хаант улсыг байгуулсан тэр цагаас Монгол угсаатны оюун өндөр, засаг хурц, эрх бүрэн, хүчин төгс байхын бэлгэдэл болгон Есөн хөлт цагаан сүлдийг мандуулан тахисан түүхтэй.
Түүхийн буурал зайд Есөн хөлт цагаан сүлд нь мандах нарнаас мэлтийх сарны гэрэл сүүдэр хоёрын хороонд сүндэрлэн намирсаар өнөөдөрт хүрч ирсэн билээ.
Харин одоогоор эрхэм таны сонирхож байгаа бол Өвөр Монголын Шилийн гол аймгийн Шулуун хөвөөт цагаан хошууны цахар түмэн цагаагчин туулай жилийн сар шинээр Есөн хөлт цагаан сүлдээ тахиж байгаа болно.
Шулуун хөвөөт цагаан хошууны цахар түмэн 2008 онд Ордос нутаг дахь цахруудын тахиж байсан Есөн хөлт цагаан сүлдийг амилуулан залж цахар нутагт тахиж эхэлсэн байна. Өнө цахар малчид жил болгоны цагаан сарын шинийн нэгэн, шинийн гурван болон билгийн улирлын 5-р сарын шинийн 3, 6-р сарын шинийн 3, 7-р сарын шинийн 3, 10-р сарын шинийн 3 гээд жилдээ нийт 6 удаа тахих болжээ. \Сэтгүүлч Алтанхуар \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |