• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Өнгө өнгийн хадаг" дуу

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-05-31 10:04:03

  Хөх нуур Төвдийн өндөрлөгт Төвд үндэстний олон сайхан дуу уламжлагдан дуулагдсаар иржээ. Эдгээр дуунууд нь үе үеийн төвдчүүдийн сэтгэл зүрх, үзэл бодлыг уламжлан үлдээсэн байдаг. Хятадын Олон Улсын Радио та бүхэнд Төвдийн аялал жуулчлалын газрын илгээсэн Төвд үндэстний уламжлалт сайхан дуунуудаас толилуулж байна.

  Өнөөдөр бид та бүхэнд "Өнгө өнгийн хадаг" гэх дууг танилцуулж байна. Уг дууг 2004 онд зохиосон бөгөөд төвдийн шинэ үеийг төлөөлөх бүтээл болно. Хадаг барих нь Төвдөд хамгийн сүр жавхлантай түгээмэл заншил бөгөөд Төвдчүүдийн сайн сайхны ерөөл болон гүн бат найрамдлыг илэрхийлсэн байдаг. Уг дууны шүлгийг зохиосон Тяньлин нь Төвдөд арав гаруй жил ажиллахдаа төвдийн ард түмний гүн бат найрамдал, сэтгэлийг мэдэрч, ариун хадаг төвдийн ард түмний амьдралд ямаршуу чухал үүрэгтэйг зүрх сэтгэлээрээ мэдэрч бичсэн юм.

  Ая зохиогч Меландорж бол Төвд үндэстний нэрт хөгжмийн зохиолч бөгөөд хар багаасаа төвд үндэсний дуу хөгжим соёл дунд өсөж, тусгай мэргэжлийн сургуульд суралцан дуу хөгжмийн талаар ихээхэн авьяас билэгтэй нэгэн юм. Тэрээр төвдийн уул усаар тойрон аялж, төвд үндэстний ард түмний дээдэлж байдаг хадгийг сэтгэлдээ тээн уг дууг бүтээжээ.

  Энэ дууг залуу дуучин Тан Вийвий Төвдийн 2004 оны цагаан сарын үдэшлэгт дуулснаар, удалгүй хүмүүсийн дунд ихэд тархах болжээ.  

 \Анхаар: Тус видеог ТӨЗР-ы Аялал жуулчлалын ажил эрхэлсэн газраас хангав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе