• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өндөрлөг нутгийн зочин угтах дуу

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-05-31 10:11:36

           Төвд үндэстэн бол угийн дуу бүжигт авьяаслаг ард түмэн болохоор дуу бол Төвдчүүдийн амьдралтай салшгүй холбоотой юм. Хятадын Төвдийн өндөрлөгт өч төчнөөн уянгалаг дуу тархан дуулагдаж, үе үеийн Төвдчүүдийн сэтгэл зүрх, үзэл бодлыг тусган харуулсан байдаг.

           Хятадын Олон Улсын Радио өнөөдрөөс эхлэн Төвдийн Өөртөө Засах Районы Аялал жуулчлалын ажил эрхэлсэн газраас ирүүлсэн содон сайхан Төвд дууны бичлэгийг эрхэм та бүхэнд хүргэж байх болно. Та бүхэн манай видео бичлэгийг даган тэрхүү өндөрлөг нутгийн сайхан аялгуунуудыг сурч сонсохын зэрэгцээ дууны үгнээс Төвдийн нийгмийн өнөөгийн хөгжлийн байдлыг сэтгэлээрээ мэдэрч болох юм.

           "Өндөрлөг нутгийн зочин угтах аялгуу"-г Чянжулувсан үг аяыг нь зохиож, Данзан дуулжээ. Уг дууг 1997 онд зохиосон юм. Уг дуунд Төвд үндэстний халуун дотно зочломтгой зан болон одоогийн аз жаргалтай амьдралыг магтан дуулжээ. Төвдчүүд алд цагаан хадаг, амтат сайхан сархдаа барин, дотоод, гадаадын зочдыг баяр бахдалтай дуугаараа угтан авдаг байна.          

  \Анхаар: Тус видеог ТӨЗР-ы Аялал жуулчлалын ажил эрхэлсэн газраас хангав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе