• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Лхас хотын баярт цуглаан"

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-05-31 10:45:09

          Төвд үндэстэн бол угийн дуу бүжигт авьяаслаг ард түмэн болохоор дуу бол Төвдчүүдийн амьдралтай салшгүй холбоотой юм. Хятадын Төвдийн өндөрлөгт өч төчнөөн уянгалаг дуу тархан дуулагдаж, үе үеийн Төвдчүүдийн сэтгэл зүрх, үзэл бодлыг тусган харуулсан байдаг.

          Хятадын Олон Улсын Радио өнөөдрөөс эхлэн Төвдийн Өөртөө Засах Районы Аялал жуулчлалын ажил эрхэлсэн газраас ирүүлсэн содон сайхан Төвд дууны бичлэгийг эрхэм та бүхэнд хүргэж байх болно. Та бүхэн манай видео бичлэгийг даган тэрхүү өндөрлөг нутгийн сайхан дуу аялгуунуудыг сурч сонсохын зэрэгцээ дууны үгнээс Төвдийн нийгмийн өнөөгийн хөгжлийн байдлыг сэтгэлээрээ мэдэрч болох юм.

          Лхас хот бол ТӨЗР-ы төв бөгөөд 1300 гаруй жилийн түүхтэй эртний хот юм. Ялусанбу мөрний салбар урсгал болох Лхас голын хойд эрэг дээр байрлаж, далайн төвшнөөс дээш 3650 гаруй метрт өргөгдсөн байдаг. Өнөөгийн Лхас хот 30 мянган хавтгай дөрвөлжин километр талбайтай, Төвд, Хятад, Хотон зэрэг 31 үндэстнээс бүрдсэн 550 мянган хүн амтай, үүнд 87 хувь нь Төвд үндэстэн юм.

          "Лхас хотын баярт цуглаан" дууг 1999 онд зохиосон бөгөөд Лхас хотод болсон Бүх Хятадын Үндэстний Цөөнхийн Уламжлалт Биеийн Тамир Спортын 6-р Наадмын сүлд дуу нь болж, хүмүүсийн дунд өргөнөөр тархан дуулагдсан юм.

\Анхаар: Тус видеог ТӨЗР-ы Аялал жуулчлалын ажил эрхэлсэн газраас хангав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе