|
|
||
Төвд үндэстэн бол угийн дуу бүжигт авьяаслаг ард түмэн болохоор дуу бол Төвдчүүдийн амьдралтай салшгүй холбоотой юм. Хятадын Төвдийн өндөрлөгт өч төчнөөн уянгалаг дуу тархан дуулагдаж, үе үеийн Төвдчүүдийн сэтгэл зүрх, үзэл бодлыг тусган харуулсан байдаг.
Хятадын Олон Улсын Радио өнөөдрөөс эхлэн Төвдийн Өөртөө Засах Районы Аялал жуулчлалын ажил эрхэлсэн газраас ирүүлсэн содон сайхан Төвд дууны бичлэгийг эрхэм та бүхэнд хүргэж байх болно. Та бүхэн манай видео бичлэгийг даган тэрхүү өндөрлөг нутгийн сайхан аялгуунуудыг сурч сонсохын зэрэгцээ дууны үгнээс Төвдийн нийгмийн өнөөгийн хөгжлийн байдлыг сэтгэлээрээ мэдэрч болох юм.
Өнөөдөр бид та бүхэнд "Нарнаас ойрхон нутаг" гэх дуу танилцуулья. Энэ дууг Гомбо дуулж, Төвд үндэстний нэрт хөгжмийн зохиолч Мэнандорж хөгжимийг нь зохиож, Бажо шүлгийг нь бичжээ. Уг дуунд Төвдийн Намцу, Чянтан нутаг, Ялусанбуу мөрний сүрлэг сайхан өнгө үзэмжийг харуулахын зэрэгцээ наранд хамгийн ойрхон нутгийн нууцлаг, сэтгэл татам төрхийг өгүүлжээ.
\Анхаар: Тус Видеог ТӨЗР-ы Аялал жуулчлалын ажил эрхэлсэн газраас хангав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |