• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Үзэсгэлэнт Төвд- миний хайртай нутаг" дуу

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-05-31 10:45:09

        Төвд үндэстэн бол угийн дуу бүжигт авьяаслаг ард түмэн болохоор дуу бол Төвдчүүдийн амьдралтай салшгүй холбоотой юм. Хятадын Төвдийн өндөрлөгт өч төчнөөн уянгалаг дуу тархан дуулагдаж, үе үеийн Төвдчүүдийн сэтгэл зүрх, үзэл бодлыг тусган харуулсан байдаг.

        Хятадын Олон Улсын Радио өнөөдрөөс эхлэн Төвдийн Өөртөө Засах Районы Аялал жуулчлалын ажил эрхэлсэн газраас ирүүлсэн содон сайхан Төвд дууны бичлэгийг эрхэм та бүхэнд хүргэж байх болно. Та бүхэн манай видео бичлэгийг даган тэрхүү өндөрлөг нутгийн сайхан аялгуунуудыг сурч сонсохын зэрэгцээ дууны үгнээс Төвдийн нийгмийн өнөөгийн хөгжлийн байдлыг сэтгэлээрээ мэдэрч болох юм.

         Өнөөдөр бид "Үзэсгэлэнт Төвд миний хайртай нутаг" гэсэн дууг танилцуулах болно. Уг дууг Төвдийн нэрт дуучин Цайдан Золма дуулж, Лөү Нян-и хөгжмийг, Ван Чянь нар шүлгийг нь бичсэн юм. Уг дууг зохиогчид Төвдөд, эх орныхоо хил хязгаарт байхдаа гүн зузаан сэтгэлийн илэрхийлэл, Төвдийн ардын дуу хөгжмөөс суралцаж байж бүтээсэн юм.

\Анхаар: Тус видеог ТӨЗР-ы Аялал жуулчлалын ажил эрхэлсэн газраас хангав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе