|
|
||
Төвд үндэстэн бол угийн дуу бүжигт авьяаслаг ард түмэн болохоор дуу бол Төвдчүүдийн амьдралтай салшгүй холбоотой юм. Хятадын Төвдийн өндөрлөгт өч төчнөөн уянгалаг дуу тархан дуулагдаж, үе үеийн Төвдчүүдийн сэтгэл зүрх, үзэл бодлыг тусган харуулсан байдаг.
Хятадын Олон Улсын Радио өнөөдрөөс эхлэн Төвдийн Өөртөө Засах Районы Аялал жуулчлалын ажил эрхэлсэн газраас ирүүлсэн содон сайхан Төвд дууны бичлэгийг эрхэм та бүхэнд хүргэж байх болно. Та бүхэн манай видео бичлэгийг даган тэрхүү өндөрлөг нутгийн сайхан аялгуунуудыг сурч сонсохын зэрэгцээ дууны үгнээс Төвдийн нийгмийн өнөөгийн хөгжлийн байдлыг сэтгэлээрээ мэдэрч болох юм.
2001 оны хавар, далайн төвшнөөс дэлхийд хамгийн өндөрлөг газарт тавигдсан төмөр зам болох Хөхнуур-Төвдийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байх үеэр ая зохиогч Инь Чин болон яруу найрагч Чү Юань нар уг газарт хүрэлцэн ирж, тэнд ажиллаж байсан төмөр замчид, нутгийн ардууд бүгд уг замыг аз жаргалын зам, "Тэнгэрийн зам" хэмээн бэлэгшээж байсныг ойлгож, энэхүү дуугаа бүтээсэн гэдэг. Энэ дууг Хятадын нэрт дуучин Хан Хун Хаврын баярын тоглолт дээр дуулснаар Хятад даяар түгэн тархсан байна.
\Анхаар: Тус видеог ТӨЗР-ы Аялал жуулчлалын ажил эрхэлсэн газраас хангав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |