• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сэтгэлээс уяатай Чан Дү

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-05-31 10:45:09

        Төвд үндэстэн бол угийн дуу бүжигт авьяаслаг ард түмэн болохоор дуу бол Төвдчүүдийн амьдралтай салшгүй холбоотой юм. Хятадын Төвдийн өндөрлөгт өч төчнөөн уянгалаг дуу тархан дуулагдаж, үе үеийн Төвдчүүдийн сэтгэл зүрх, үзэл бодлыг тусган харуулсан байдаг. Хятадын Олон Улсын Радио өнөөдрөөс эхлэн Төвдийн Өөртөө Засах Районы Аялал жуулчлалын ажил эрхэлсэн газраас ирүүлсэн содон сайхан Төвд дууны бичлэгийг эрхэм та бүхэнд хүргэж байх болно. Та бүхэн манай видео бичлэгийг даган тэрхүү өндөрлөг нутгийн сайхан аялгуунуудыг сурч сонсохын зэрэгцээ дууны үгнээс Төвдийн нийгмийн өнөөгийн хөгжлийн байдлыг сэтгэлээрээ мэдэрч болох юм.

        Чан Дү бол Төвдийн зүүн нутагт байрладаг Хятадын Шангрила аялал жуулчлалын бүсийн төв, эртний цайны замын хамгийн үзэсгэлэнт хэсэг мөн бөгөөд гурван мөрний урсгал нийлсэн газар юм. Чан Дү районд эгц халил гүн ганга үргэлжлэн, "нэг ууланд дөрвөн улирал зэрэгцэн оршдог" байдлыг цогцлоожээ. Чан Дү хот бол Хятаддаа агаарын бохирдол хамгийн багатай хот юм.

        "Сэтгэлээс уяатай Чан Дү" гэх дуу нь Төвдийн Чан Дү хотын байгалийн үзэсгэлэнг магтсан дуулсан байна.\Хүчитбаатар редакторлан орчуулав\

\Анхаар: Тус видеог ТӨЗР-ы Аялал жуулчлалын ажил эрхэлсэн газраас хангав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе