• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Зүүдэн дэх Юнгбүлаканг" дуу

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-05-31 10:43:53

        Төвд үндэстэн бол угийн дуу бүжигт авьяаслаг ард түмэн болохоор дуу бол Төвдчүүдийн амьдралтай салшгүй холбоотой юм. Хятадын Төвдийн өндөрлөгт өч төчнөөн уянгалаг дуу тархан дуулагдаж, үе үеийн Төвдчүүдийн сэтгэл зүрх, үзэл бодлыг тусган харуулсан байдаг. Хятадын Олон Улсын Радио өнөөдрөөс эхлэн Төвдийн Өөртөө Засах Районы Аялал жуулчлалын ажил эрхэлсэн газраас ирүүлсэн содон сайхан Төвд дууны бичлэгийг эрхэм та бүхэнд хүргэж байх болно. Та бүхэн манай видео бичлэгийг даган тэрхүү өндөрлөг нутгийн сайхан аялгуунуудыг сурч сонсохын зэрэгцээ дууны үгнээс Төвдийн нийгмийн өнөөгийн хөгжлийн байдлыг сэтгэлээрээ мэдэрч болох юм.

        Өнөөдөр та бүхэндээ толилуулж буй энэ дуу бол "Зүүдэн дэх Юнгбүлаканг "гэх дуу болно. Тус дууны үг аяыг Данзан-Бяньлө зохиож, Жамьяндэжид дуулжээ. Уг дуу нь хүмүүсийг Төвдийн Шаньнань бүс нутагт аваачих болно, энд Төвдийн хамгийн эртний барилга болох Юнгбүлаканг байдаг. Энэ ордон нь 2000 жилийн түүхтэй, хэмжээгээр хэдий бага боловч урт удаан жилийн түүхтэй, өндөр хад асган дээр сүндэрлэсэн болохоор сүр ихтэй, энэ бүс нутагт ирсэн жуулчид энд очихгүй байна гэж байхгүй. Дууны уянгат аялгуу, сүр жавхлантай дүр зураг нь Юнгбүлакангын үзэмжит дүр байдлыг хүмүүсийн нүдний өмнө дэлгэх болно.

\Анхаар: Тус видеог ТӨЗР-ы Аялал жуулчлалын ажил эрхэлсэн газраас хангав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе