|
|
||
Өнгөрсөн сарын 15-нд болсон БНХАУ-ын Аялал жуулчлалын шилдэг 10 хотыг шалгаруулах ёслолын арга хэмжээнд оролцохоор явсан бид Бээжингийн олон улсын нисэх буудалд газардлаа. Бид Хятадын олон улсын радио (ХОУР)-гийн урилгаар энэхүү арга хэмжээнд оролцсон юм. 1941 онд байгуулагдаж, өдгөө тус улсын хэвлэл мэдээллийн тэргүүлэгч таван төлөөлөгчийн нэгд зүй ёсоор тооцогддог энэ байгууллага Хятад улсыг дэлхий дахинтай холбох мэдээллийн асар том сүлжээг бий болгосон бөгөөд өдөр бүр хятадаас гадна 38 хэлээр нийт 211 цагийн нэвтрүүлгийг дэлхий дахинаа цацдаг. Мөн 61 орны хэлээр үйл ажиллагаа явуул даг онлайн албатай. Уг алба нь Англи, Орос, Франц, Япон, Герман зэрэг 26 орны үндэсний томоохон мэдээллийн сайтуудтай хамтран ажилладаг бөгөөд Монгол Улсаас "Өнөөдөр" сонины онлайн алба Mongolnews.mn сайттай энэ оны гуравдугаар сараас хамтран ажиллах гэрээ байгуулсан юм.
ХОУР нь онлайн олон хэлний вэб сайт болон хамтран ажиллаж байгаа гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан Хятад улсын аялал жуулчлалын шилдэг 10 хот шалгаруулах арга хэмжээ зохион байгуулж, гар утасны мессеж болон сайтуудаар санал хураан авчээ. Уг санал асуулгад нийт 30 хот өрсөлдсөнөөс хоёр сарын хугацаанд дэлхийн өнцөг булан бүрээс нийтдээ 5.76 сая санал ирсний 65.8 хувь нь гадаадын онлайн сүлжээ ашиглагчид байлаа. Уг санал асуулгаар аялахад хамгийн тааламжтай шилдэг 10 хотоор Бээжин, Чэндү, Ши-Ань, Наньжин, Лхас, Дали, Гуанжоу, Гүйлинь, Пин-Яо, Чиндао шалгарчээ.
Энэ оны өнгөрсөн сарын 16-ны 16.00 цагт ХОУР-гийн ёслол хүндэтгэлийн танхимд шилдэг хотуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцохоор БНХАУ-ын удирдагчид болон тус улсад суугаа Элчин сайдын яамны хан, зочид төлөөлөгчид, гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн ажилтнууд цуглажээ. Энэ удаа гийн арга хэмжээнд нийтдээ 12 орны төлөөлөгчид уригдсан билээ. Энэхүү үйл ажиллагаа хоёр үе шаттай явагдсан юм. Ёслолын ажиллагааны дараа гадаадын сэтгүүлчдийг Бээжин, Чэндү, Нанжин, Сүжоү хотоор 11 хоног аялуулсан.
Монгол, Орос, Филиппин, Герман, Малайз, Вьетнам, Тайланд, Араб, Египет, Турк, Австри, Хятадын хэвлэл мэдээллийн ажилтнууд
Гадаадын төлөөлөгч бүрт хэлмэрч дагалдуулсан бөгөөд тэд аяллын хугацаанд орчуулах үүрэг гүйцэтгэхээс гадна мэдээлэл бэлтгэх үүрэг хүлээжээ. Миний хамтрагчаар ХОУР-гийн Монгол редакцын сэтгүүлч Шэньжэнь мужийн иргэн Н.Пүрэвжав хэмээх өвөр монгол залуу томилогдов.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |