|
|
||
Үүр цайхтай зэрэгцэн Бээжингийн онгоцны буудлаас хөдөлсөн бид Хятадын баруун урд байрлах Сычуань мужийн Чендү хотод ирлээ. Хятад оронтой танилцахыг хүссэн жуулчид хамгийн олон үндэстэн, ястан амьдран суудаг, байгалийн хамгийн баялаг өнгө төрхөөрөө бусад 49 мужаасаа ялгардаг Сычуанийг сонгодог. Тиймээс ч Чендү хот 2007 онд Хятадын аялал жуулчлалын шилдэг хотоор шалгарсан. Дэлхийн соёлын болон байгалийн өв хамгаалах тунхаглалд тус хотын бахархал болсон соёлын үнэт өв болох Дужиангян усжуулалтын систем, Жиугзиаго Хуанлон хүрхрээ, агуу том Буддагийн хөшөө болон хулсны баавгайн эх нутаг бүртгэгдсэн байдаг.
Дүжиангян
Чендү нь Хятадад Тиан Фү Зи Гүо гэж өргөмжлөгддөг ба энэ нь "Байгалийн эрдэнэсийн сан" гэсэн утгатай. 2200-аад жилийн өмнө тус хот Минжианг голоос болоод хэд хэдэн удаа үерт автаж байж. Тухайн үед Сычуань аймгийн орон нут гийн албан хаагч Ли Бинг болон түүний хүү Минжианг үерээс урьдчилан сэргийлэхийн тулд усжуулалтын систем байгуулахаар шийдэв. Ийнхүү нут гийнхны урт удаан хугацаа ны нөр их хөдөлмөрийн дүнд агуу Дужиангян усжуулалтын систем амжилттай хэрэгжиж дуусчээ. Үүнээс хойш Чендү Плейн үерийн аюулаас холдож нутгийн ард иргэд амар тайван, айдасгүй амьдрах болжээ. Одоо тэрхүү байгууламж нь Сычуаний эрдэнэс гэж нэрлэгдэн, тус му жийн 50-иас илүү хотод үерийн ус зайлуулах, цэвэрлэх, усны нөөцөөр хангах гол үйл ажиллагааг гүйцэтгэж байна.
Дүжиангян нь дэлхийд сүйрэл хохиролгүйгээр тэсэж үлдсэн цорын ганц, хамгийн эртний усжуулалтын систем бөгөөд Хятадын шинжлэх ухааны түүхэнд алтан үсгээр бичигджээ. Уг систем нь жилийн туршид тал газрууд дахь уулын голуудын урсгалыг автоматаар хянахад зориулагдсан Юзуй, Фейшаян, Баопинг коа зэрэг гурван чухал хэсгээс бүрдсэн байна.
Юзуй нь Минжианг голд байрлах бөгөөд хоёр хэсэгт хуваадаг байна.
Фейшаян нь дотоод голоос элс, чулуулгыг гадна тал руу зайлуулах суваг юм.
Лонхны хүзүү шиг хэлбэртэй Баопинг коа нь Минжианг голоос дотоод гол руу усыг зөөхөд хэрэглэгдэнэ.
Дужиангян дахь байгалийн хамгийн үзэсгэлэнтэй газар бо лох Юзуйгийн дээгүүр Минжианг голыг хөндлөн огтолсон Анлан Кабел хэмээн нэрлэгдсэн агуу том дүүжин гүүр байдаг. Уг гүүрний гол хэсгийг модоор, шатны хашлагуудыг хулсаар хийсэн аж. Харин сүүлийн үед зорчигчдын аюулгүй байдлыг хамгаалахын тулд мод болон хулсуудыг нь бат бөх бетон суурь болон ган утсаар сольсон байна. Уг гүүр алсаас голын дээг үүр татаж байгаа солонго шиг харагддаг.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |