|
|
||
"Кунфу панда" хэмээх инээдмийн хүүхэлдэйн киногоор дамжуулан гол дүрийн баатар болох идэмхий, хөгжилтэй, эгдүү хүрэм хулсны баавгайг монголчууд бид бараг бүгд мэдэх болсон билээ. Хулсны баавгай нь Улаан номд орсон нэн ховордсон амьтан бөгөөд 1500 орчим буюу 80 хувь нь Сычуань мужид амьдарч байна. Үүнээс Хулсны баавгайг үржүүлэх, хамгаалах, судалгааны хүрээлэнд 250 орчим хулсны баавгай байдаг бол үлдсэн нь онгон байгальдаа зэрлэгээр амьдарч байна. Чендү хотын бэлгэ тэмдэг болсон энэ өхөөрдөм том амьтныг дэлхийн өнцөг булан бүрээс жилдээ 100,000 орчим жуулчид үзэж сонирхохоор ирдэг ажээ.
Аяллын хөтөч маань өглөө цайны дараа бид бүхэнд хандаж "Панда маш залхуу амьтан бөгөөд өглөө эрт цайны цагаараа арай сэргэлэн байдаг. Бусад үед нь ядарч сульдаад хөдөлж өгдөггүй учир одоо яаравчлан хөдлөх хэрэгтэй" хэмээн учирлав. Ингээд бид Хулсны баавгайг үржүүлэх, хамгаалах, судалгаа шинжилгээний хүрээлэнд 09.00 цагт ирлээ. Энд нийтдээ 200,000 га талбайд панда бүр тусгай үүрэн гэрт амьдардаг. Насанд хүрсэн панданы хороолол, бамба рууш ны хотхон, тоглоомын талбай нууд, үржүүлэг, судалгаа шинжилгээний иж бүрэн төв, пандад туслах сайн дурынхны байрнаас гадна жуулчдад зориулсан бүхий л төрлийн үйлчилгээтэй, бас музейтэй.
Хулсны баавгай нь зөвхөн ороо орсон үед буюу гурваас тавдугаар сарын хооронд хамт байх бөгөөд бусад үед ганц ганцаараа амьдарна. Эмэгчин нь үр зулзагаа ганцаараа өсгөх бөгөөд өөр өөрсдийн эзэмшил газартаа л амьдардаг байна. Намар найм, есдүгээр сард хулсны баавгай 1-2 зулзага төрүүлэх боловч хоёр зулзага гарсан тохиолдолд зөвхөн нэгийг л өсгөх чадвартай. Энэ нь хулсны баавгай нэн ховордох шалтгааны нэг болжээ. Аварга хулсны баавгайн зулзага төрөхдөө маш жижигхэн, буюу атгасан гарын хэмжээтэй, дөнгөж 90-130 гр байдаг. Энэ нь эхийнхээ биеийн жингийн 1/900- тэй тэнцэнэ. 8-9сартай болтлоо хөхөө хөхөх ба 18-24 сар хүртэл эхтэйгээ цуг амьдардаг байна.
Хулсны баавгай бас улаан өнгөтэй байдгийг та мэдэх үү. Тус хүрээлэнд улаан панда байдаг юм байна. Хальт харахад муур ч юм уу эсвэл үнэгтэй төстэй энэ амьтан бол хулсны улаан баавгай.
Хулсны улаан баавгай жижиг биетэй, модон дээр амьдардаг хөхтөн амьтан. Гэрийн муурнаас бага зэрэг том биетэй, улаан хүрэн үс, урт, сэгсгэр сүүлтэй, урд хоёр хөл нь богино байдгаас алцагнаж явдаг. Ихэвч лэн хулсаар хооллох бөгөөд хааяа өндөг, шувуу, шавьж, жи жиг хөхтөн амьтдаар хооллоно. Голдуу ганцаараа амьдарна. Гималайн нурууны ой модонд л амьдардаг улаан хулс ны баавгай Балба, Хятадын нутагт тархжээ. Мөн Энэтхэг, Бутан, хойд Мяньмарт тааралдах нь бий. Тархсан улсуудад нь уг амьтныг хуулиар хамгаалсан байдаг хэдий ч амьдрах орчны хомсдол, хуваагдал, хулгайн ан зэргээс болж нэн ховордож буй. 2009 онд Улаан номд бүртгэсэн. Хулсны улаан баавгай нь дасан зохицох чадвар сайтай бөгөөд дэлхий даяар 800 гаруй байдаг нь амьтны хүрээлэнгүүдэд амьдарч байна.
Ү.ИХМАНДАЛ
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |