• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Лондон-2012" олимпод оролцох тамирчдад төрийн далбаа гардуулав

MONGOLNEWS.mn       (GMT+08:00) 2012-06-26 09:26:11

     "Лондон-2012" зуны олимпийн XXX наадамд оролцох баг тамирчдыг үдэх ёслол өнгөрсөн бямба гаригт буюу Монголын тамирчдын өдөр Сүхбаатарын талбайд боллоо. Олимпийн наадамд оролцох Монголын багийн ахлагч, Шадар сайд М.Энхболд Ерөнхийлөгчөөс Лондоны тэнгэрт мандах төрийн далбааг гардан авч, хөнгөн атлетикийн ОУХМ, гавьяат тамирчин Б.Сэр-Одод хүлээлгэн өгөв.

     "Монголын ард түмний үе үеийн бахархал, амжилт, ололтын эзэд болсон тамирчин, дасгалжуулагч нар маань Лондоны олимпод хурд хүч, авхаалж самбаа, эр зориг, тэсвэр хатуужлаа сорихоор бэлтгэл сургуулилтаа хангаж, хөлгийн жолоо залахад бэлэн болжээ. Зуны олимпийн XXX, паралимпийн XIV наадамд урьд нь гаргасан амжилтаа бататгах торгон мөч, хариуцлагатай агшин хаяанд ирлээ. Олимпийн наадам эхлэхэд нэг сар үлдсэн. Тиймээс энэ өдрүүдэд сахилга бат, зохион байгуулалтыг хатуу сахиж, бэлтгэлээ улам эрчимжүүлээрэй" хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж захив.

      Энэ удаагийн зуны олимпийн наадамд буудлага, хөнгөн атлетик, бокс, жүдо, чөлөөт бөх, байт харваа, усан спорт зэрэг долоон төрөлд 29 тамирчин оролцох бол паралимпид жүдо, буудлага, байт харваа, хөнгөн атлетикийн төрлөөр зургаан тамирчин эрх авсан юм. Энэ үеэр олимпод оролцох тамирчдаа төлөөлж, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба, гавьяат тамирчин М.Бундмаа нар тангараг өргөв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе