• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лондоны биржийн арилжааг нээв

MONGOLNEWS.mn       (GMT+08:00) 2012-08-01 14:50:41

     Их Британи улсад айлчилж, "Лондон- 2012" зуны олимпийн ХХХ наадмын нээлтэд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лондоны хөрөнгийн биржийн өчигдрийн арилжааг нээсэн тухай гаднын хэвлэлүүдэд бичжээ. Уг арга хэмжээнд Лондоны хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Ксавье Ролет, Кентийн хунтайж Майкл нар оролцсон байна.

     "Лондон-2012" олимпийн нээлтийн дараа Лондоны хөрөнгийн биржийн эхний өдрийн арилжааг эхлүүлсэндээ баяртай байна" хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэв. Энэ үеэр "Монгол, Лондоны бизнес форум" эхэлсэн бөгөөд, Лондоны хөрөнгө оруулагч, зөвлөх компанийн төлөөлөл болон Монголын бизнесменүүд оролцжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе