• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дарга Ү Бангүө айлчлал нь Монгол Хятад хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой

CRI       (GMT+08:00) 2013-01-30 16:58:43

     Сайд та сайн байна уу? Зав чөлөөгөө гаргаж манай радиод ярилцлага өгч байгаад чинь маш баярлаж байна. За, Монгол улсын улсын их хурлын дарга Энхболдын урилгаар, бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Ү Бангүө удалгүй Монгол улсад албан ёсны найрсаг айлчлал хийх гэж байгаа. Хоёр орны парламент хоорондох энэхүү харилцаа нь хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар ямар үүрэг гүйцэтгэж, ямар ач холбогдол өгнө гэж бодох вэ та?

     Сайн байцгаана уу? Хятадын олон улсын радиогийн та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа баяртай байна. Ирж байгаа сар шинийн мэндийг та бүхэндээ дэвшүүлье. Энэ он гарсаар манай улсын их хурлын дарга Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Ү Бангүө Монгол улсад албан ёсны айлчлал хийхээр очих гэж байгаа. Энэ нь хоёр орны харилцааны томоохон үйл явдал. Гарч байгаа шинэ оны анхны том айлчлал ийнхүү эхлэх гэж байна. Ер нь хоёр орны харилцаанд хууль тогтоох төрийн дээд байгууллагын харилцаа чухал байдаг. Монгол улсад өнгөрсөн онд улсын их хурлын сонгууль болж, шинэ их хурал бүрэлдэн байгуулагдаж, шинэ их хурлын дарга болон удирдагчид томилогдоод удаагүй байна. Ийм үед манай хамгийн ойрын хамгийн найрсаг сайн харьцаатай урьд хөршийн мань хууль тогтоох байгууллагын тэргүүн ийнхүү айлчилж байгаа нь хоёр орны харилцаанд ихээхэн чухал үүрэгтэй. Хоёр орны харилцаанд шинэ хуудсыг нээсэн айлчлал болох байх гэж бид үзэж байгаа. За Ү Бангүө даргын айлчлалыг сүүлийн хэдэн жилд зохион байгуулахаар бид ажилласан. Үүний дүнд энэ оны эхэнд Ү Бангүө дарга мань айлчилж байна. Айлчлалын үеэр хоёр парламентын хамтын ажиллагааны үндсийг тодорхойлсон чухал бичиг баримт байгуулна. Үүний дагуу хоёр парламентын байнгын хороодын холбогдох шугамаар бүтцүүд хоорондоо хамтран ажиллаж, хоёр улсын харилцааны үндсийг бэхжүүлэхэд энэ удаагийн айлчлал чухал үүрэгтэй болно гэж үзэж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе