• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Д.Наран: Ши Жиньпиний айлчлал хоёр орны эдийн засгийн харилцааг шинэ шатанд хүргэнэ

CRI       (GMT+08:00) 2014-08-18 16:24:57

      Хятад, Монголын дипломат харилцаа байгуулсны 65 жил, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний МУ-д хийх айлчлалд хандуулж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар МУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Худалдааны зөвлөх Д.Нарантай ярилцлаа.

      - Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны харилцаанд худалдаа, эдийн засгийн харилцаа маш чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Хоёр орны худалдаа, эдийн засаг харилцан нөхөх өндөр чадвартай. Энэ талаар бидэнтэй санал бодлоо хуваалцана уу.

      - Үнэхээр таны хэлсэнчлэн, манай хоёр орны худалдаа эдийн засгийн салбарт бие биенийгээ харилцан нөхөлцөх давуу тал байдаг. Бид энэ давуу талыг улам зөв зүйтэйгээр ашиглаж, хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэх шаардлагатай. Манай хоёр орон хил залгасан, бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэхэд бусад орнуудтай харьцуулбал их ойр, худалдаа эдийн засгийн хувьд үнэхээр нөөц боломж их байгаа. Ийм учраас манай хоёр орон ялангуяа авто зам, төмөр зам, дэд бүтцийн талаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар анхаарал тавьж ажиллаж байна. Энэ талаар засгийн газрын хооронд бас яриа, уулзалт хэлэлцээр сүүлийн үед нэлээд идэвхтэй явуулж, олон асуудлаар харилцан ойлголцолд хүрч байна. Тэгэхээр энэ удаа БНХАУ-ын дарга Ши Жиньпиний айлчлалын үеэр ялангуяа дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны талаар урагш алхам хийнэ гэдэгт миний зүгээс маш их итгэлтэй байгаа. Ер нь хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа 2011 онд хоёр орны хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш их хурдацтай хөгжиж байна. Ялангуяа хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа хурдтай өргөжсөн нь Монгол улсын уул уурхайн салбар тууштай хөгжсөнтэй холбоотой. Хятадын зах зээлд манай уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ их байна. Ингээд харилцан бие биенээ нөхсөн эдийн засаг, харилцан уялдаатай хөгжлийн боломж их бий гэдгийг тэмдэглэмээр байна.

       - БНХАУ-ын дарга Ши Жиньпин удахгүй МУ-д айлчлах гэж байна. Энэ удаагийн айлчлалын ач холбогдлыг хэрхэн үнэлж байна вэ? Айлчлалын үр дүнгээс юу хүлээж байгаа вэ?

      - Энэ удаагийн айлчлалыг эдийн засаг худалдааны талаас ярья гэж бодож байна. Хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг илүү шинэлэг төвшинд гаргасан ийм айлчлал болно гэсэн хүлээлттэй байгаа. Хоёр орны хооронд худалдаа эдийн засгийн харилцааны үлгэр жишээ болохуйц, хоёр орны ард түмэн хоёр орны эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах томоохон төслүүдийн талаар хоёр тал яриа хэлэлцээр хийж, бичиг баримтад гарын үсэг зурна гэж найдаж байна. Урьд хожид байгаагүй их мөнгөн дүн яригдах болно. Тэгэхээр энэ удаагийн айлчлал бол онцгой чухал ач холбогдолтой. Яагаад вэ гэхээр, өнгөрсөн оны 11-р сард Хятад улсын засгийн газрын шинэ удирдлагуудын хөрш орнуудтайгаа харилцах бодлогоо маш их анхаарч, илүү дотно илүү үр өгөөжтэй, хөрш орнуудтайгаа харилцан ашигтай байдлаар харилцах шинэ бодлогыг боловсруулсан. Энэ бодлогыг боловсруулсны дараа Ши Жиньпин дарга манай улсад айлчилж байна. Анхаарал татууштай бас нэг зүйл гэвэл, Ши Жиньпин дарга манай улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой уулзахдаа Монгол улсад холбогдуулж "харилцан ашигтай, хамтаар хожих" зарчмаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлж байсан явдал юм. Тэр дундаа зарим тодорхой төслүүд дээр Монголын эрх ашгийг илүү харж үзэх шинэ саналыг дэвшүүлж байсан. Энэ нь Хятад улс бол Монгол улсад эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны хувьд үнэхээр их өргөн цар хүрээнд, илүү их ойр дотно хөгжүүлэх, хоёр орны эдийн засаг худалдааны салбарыг шинэ шатанд хүргэх хүсэл эрмэлзэлтэйгээ илэрхийлсэн алхам болсон. Ингэхээр энэ удаагийн айлчлал бол хоёр орны худалдаа эдийн засгийн өмнө байгаагүй томоохон төслүүдийг урагшлуулсан, шинээр төслүүдийг бий болгосон үр дүнтэй айлчлал болно гэж үзэж байгаа.

      - Хятад, Монгол хоёр орны харилцаанд жирийн ард иргэдийн харилцаа ч чухал байр суурь эзэлдэг. Хоёр орны соёл хүмүүнлэгийн харилцааны талаар ярина уу.
- Хоёр талын соёлын харилцаа өнө эртний түүхтэй юм. Эртнээс нааш манай хоёр ард түмэн бие биенийхээ хэл соёлыг сонирхож байсан, сурч байсан, суралцаж байсан зүйл их байдаг. Бие биенийхээ соёл зан заншилтай холбоотой бие биенээсээ авсан зүйл бас байдаг. Ялангуяа эртнээс хоёр тал үндэстний аж ахуй солилцоогоо, харилцаа соёлд нөлөөлж байсан байдаг юм. БНХАУ байгуулагдсан үеэс хойш анхны Монгол улсын оюутнууд 50-д оны үед суралцсан байдаг. Энэ анхны суралцсан оюутнууд бүгдээрээ салбартаа нэр хүндтэй, нэр нөлөөтэй ажиллаж ирсэн. Жишээлэхэд боловсролын салбарт Бээжин их сургууль төгссөн манай нэрт сэхээтэн Чой.Лувсанжав багш байна. Нэрт эрдэмтнээс Далай гуай, Жамсаранжав гуай, Сүхбаатар гуай зэрэг нэрт хүмүүс бий. Хоёр орны соёл боловсролын харилцаа бол нэг хэсэг зогсонги байдалд байсан ч 1980-аас оноос хойш сэргэж эхэлсэн. Ялангуяа 1984 оны 10-р сард Монгол улсын Ардын дуу бүжгийн чуулга Бээжинд үндэстний соёлын ордонд тоглолт хийсэн. Бид тэр үед цэл залуухан байсан. Энэхүү концертийг үзэхэд Монголын соёл Хятадын ард түмэнд маш гүн сэтгэгдэл төрүүлдэг гэдгийг, 20 жилийн хооронд соёлын харилцаа зогсонги байдалд байсан ч гэлээ Хятадын ард түмэн Монголын соёлыг маш их үгүйлж байсан гэдгийг мэдэрч байсан. Яагаад гэхээр монгол дуу дуулахад зааланд байсан хүмүүс бүгдээрээ дагаад дуулж, маш их халуун сэтгэлтэй хүлээж авсан. Жилийн дараа ӨМ-ын Улаанмөчир чуулга Улаанбаатар тоглолт хийж байсан. Яваандаа соёлын харилцаа өргөжиж, боловсролын салбар урагштай хөгжсөн. 80-аад оны сүүл үеэс эхлээд Монголын мэргэжил дээшлүүлэгчдийг Хятадын их дээд сургууль авч сургаж эхэлсэн. Дараад нь 90-ээд онд оюутнууд аваад засгийн газрын тэтгэлгээр сургаж эхэлснээр оюутнуудын тоо улам өсөн нэмэгдэж байгаа. Саяхан 10-аад жилийн өмнө жилдээ 250 оюутан Хятад улсын засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжтой болж байсан бол одоо энэ тоо 4 дахин нэмэгдэж 1000 болж нэмэгдлээ. Энэ бол соёлын салбар, боловсролын салбар дахь хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаа жишээ юм. /Ярилцсан: Урьхан/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе