• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Я.Ганбаатар: Хоёр орны олон талт харилцаанд орон нутгийн харилцаа ч онцгой байр суурьтай

CRI       (GMT+08:00) 2014-08-18 19:13:04

     Хятад, Монголын дипломат харилцаа байгуулсны 65 жил, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний МУ-д хийх айлчлалд хандуулж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар МУ-ын ГХЯ-ны Хөрш орнуудын газрын зөвлөх Я.Ганбаатартай ярилцлаа. 

    - Хятад улсын дарга Ши Жиньпин МУ-д айлчлах гэж байна. Энэ удаагийн айлчлалын ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?

    - Монгол, Хятадын харилцаа өнөө түүхийн хамгийн таатай цаг үедээ хөгжиж байна. Энэ удаа болох гэж байгаа айлчлал хэд хэдэн онцлогтой юм. Товчхон хэлэхэд, БНХАУ-ын дарга МУ-д 11 жилийн дараа дахин айлчлах гэж байна. Түүнчлэн Хятад улсын дарга өмнө нь хэд хэдэн улсад ээлжлэн айлчилдаг байсан бол энэ удаад зөвхөн Монгол улсад тусгайлан айлчилж ирэх гэж байгаагаараа БНХАУ, Хятадын төр засаг МУ-тай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаагаа ямар хэмжээнд онцгойлон чухалчлан үзэж байгааг нотолж байна. Тийм ч учраас манай хоёр талын холбогдох байгууллага, ажилтнууд айлчлалыг амжилттай болгохын төлөө анхааран ажиллаж байна. Мөн энэхүү айлчлал Монгол, Хятадын харилцааны түүхэнд чухал ач холбогдолтой бөгөөд шинэ хуудсыг нээх чухал айлчлал болно хэмээн найдаж байгаа.

    - Та өмнө нь МУ-аас ӨМӨЗО-д суугаа консулын газар ажиллаж байсан. Манай хоёр орны харилцаанд хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа ихээхэн үүрэг оролцоотой байдаг. Энэ талаар санал бодлоо хуваалцана уу.

    - За баярлалаа. Монгол, Хятадын олон талт харилцаа, хамтын ажиллагааны дотор орон нутгийн харилцаа бас нэлээд чухал байранд дэвшин гарч ирэн, сүүлийн үед нэлээд идэвхжиж байна. Тухайлбал Монгол улс, Монгол улсын аймгууд БНХАУ-ын муж, орон нутгууд хоорондын харилцаа нэлээд идэвхжиж, өргөжиж байна. Үүний дотор ӨМӨЗО-той тогтоосон олон талт харилцаа, тэр дундаа эдийн засаг, соёл, боловсрол, худалдаа гэх мэд олон талт харилцаа, хамтын ажиллагаа улам идэвхжиж байгааг дурдахыг хүсэж байна. Монгол, Хятад хоёр улс харилцахдаа ӨМӨЗО-ыг тойроод юм уу, даваад харилцах боломжгүй, тиймээс ӨМӨЗО нь хоёр орны харилцааны чухал гүүр болж байдаг. Сүүлийн үед хоёр талын орон нутгуудын удирдлагуудын харилцан айлчлал нэлээд тогтмол давтамжтайгаар явагдаж байгаа. Тухайлбал энэ 7-р сарын эхээр ӨМӨЗО-ы удирдлагаас ӨЗО-ы Ардын төлөөлөгчдийн их хурлын дарга, намын хорооны нарийн бичгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад айлчилж, хоёр талын харилцааны олон асуудлыг ярьж, тодорхой асуудлуудыг зөвшилцөлд хүрч урагшлуулсан юм. Түүнчлэн бас бусад муж аймгуудын хооронд, тухайлбал хил залгаа муж аймгуудын хоорондох солилцоо, хамтын ажиллагаа өдөр ирэх тусам идэвхжиж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе