|
|
||
20141211Bantoghiid.mp4 |
Холоос харагдах эдгээр суварга бол Сьчуань мужийн Бантог хийдийн эрдэнэт суваргууд юм. Энд өнөө дэлхийд хамгийн бүрэн бүтэн хадгалагдсан эртний чулуун хөлгөн судрууд бий. Бантог хийд нь Сьчуань мужийн Түвд, Чян үндэстний өөртөө засах Аба жөүгийн Замтан сяний нутагт оршдог. Бантог хэмээх нь "Даваан дээрх хийд" гэсэн утгатай үг юм. Замбал уул хийдийн ард сүндэрлэж, Зэчү гол хийдийг зөв эргэн урсадаг.
Бантог хийдийг Юань гүрний үед байгуулсан бөгөөд Түвдийн бурхны шашны нянмава урсгалын хийд юм. Хийдийн голд байх хүний хараа, сэтгэлийг булаах өлзийт цагаан суварга нь 42 метр өндөр, тэгш дөрвөлжин суурьтай, түвдийн уламжлалт сац хэлбэрийн суварга юм. Суваргын оройд бурхны мэлмийг хөх өнгөөр бэлгэдэн урлажээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |