|
|
||
20141211Surguuli.mp4 |
Энэ бол Хөхнуур мужийн Хайнань дахь Түвд үндэстний өөртөө засах жөүгийн Гүнхэ сяний үндэстний хоёрдугаар бага сургууль. Бүтэн өдрөөр хичээллэдэг, сурагчийн дотуур байртай энэ сургуульд нийт 24 ангийн 1000 гаруй сурагч суралцаж байна. Уужим сэлүүхэн сургуулийн хүрээнд биеийн тамирын талбай, орчин үеийн тохижилттой хичээлийн байр, дотуур байр зэрэг бий. Хурлын өрөөний хананд өлгөөтэй олон шагнал, өргөмжлөлөөс сургуулийн амжилт бүтээлийг бэлхнээ харж болох юм.
Бусад сургуулиас ялгаатай нь гэвэл, эндхийн сурагчдын дийлэнх нь түвдийн малчин айлуудын хүүхэд юм. Тиймээс ч сургуулийн орчинд түвд үндэстний онцлог гүнзгий шингэжээ. Сургууль доторх нэр, хаяг бүгдийг хятад, түвд хос хэлээр бичсэн харагдана.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |