• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Байгаль хамгаалагчийн нэг өдрийн амьдрал

CRI       (GMT+08:00) 2014-12-17 17:00:47

Түвдийн өөртөө засах жөүгийн Хай-янь сяний Ганьзийн Даюй тосгонд амьдарч байгаа Жамц бол Хөхнуурын дархан цаазат бүсийн байгаль хамгаалагч бөгөөд Хөхнуурын ойролцоо тархсан түвд бөхөнг хамгаалах сайн дурын ажилтан юм. Жамц өдөр бүр өглөөний нартай уралдан зургийн аппарат, дуран, эмчилгээний цүнх, бахь багаж хэрэгслээ үүрээд хамгаалалтын бүс рүү эргүүл хийхээр явдаг.

Түвд бөхөн нь одоогоор зөвхөн Хөхнуурын зүүн хэсэг, Шувуут арал, Юаньзэ гурван бүсэд тархан нутагладаг. Дээрх гурван бүсэд нийт 800 орчим түвд бөхөн өсөж үржиж байгаа нь бүртгэгджээ. "Өнгөрсөн зууны жараад оноос өмнө бөхөнгийн сүргийн тоо толгой олон байлаа. 80-аад оны эцсээс Хөхнуурын бүсэд мал аж ахуй, газар тариалан эрчимтэй эрхлэх болсноор бөхөнгийн нутаглах орчин хумигдаж, улмаар Байгаль хамгаалах олон улсын холбооны "дэлхийд нэн ховордсон амьтад"-ын жагсаалтад ортлоо цөөрсөн юм" гэж Жамц бидэнд ярьж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе