• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Алтан хөндий дэх танка урлал

CRI       (GMT+08:00) 2014-12-19 09:30:21

Дэлхийн нуруу хэмээгдсэн Хөхнуур мужийн зүүн өмнө хэсэгт үндэсний А зэрэглэлийн түүх соёлын алдарт хот Түн Рэнь оршдог юм. Энд шинэ чулуун зэвсгийн үе, хүрэл зэвсгийн үеэс эхлэн соёл урлагийн аугаа содон бүтээл олноор туурвигдсан бөгөөд түвдийн урлагийн "алтан хөрс" хэмээгддэг билээ.

Түн Рэнь хот Хатан голын олон тохойн эхэнд байрладаг. Түвдчүүд "Ребкон" гэж нэрлэдэг. Энэ нь "Атлан хөндий" гэсэн утгатай түвд үг юм.

ХОУР-гийн Балба сэтгүүлч Рамсар бидэнтэй хамт "Рэбконы үндэстний соёлын ордон"-д очиж, гайхамшигт Танка урлалтай танилцах болно.

Танка нь түвд хэлэнд "эвхмэл зураг" гэсэн утгатай. Танка-г анхандаа бурхны шашинтнууд биедээ авч явдаг байсан бол хожим нь түвдийн бурхны шашны тахилын өргөөнд залдаг уламжлал тогтжээ.

Танка зураг нь голдуу бурхны сэдэвтэй байдаг. Бурхны дүрийг тиг хэмжээсээр зураад дараа нь хэсэг хэсгээр будаг тавин өнгө ялгаж зурна. Алслалын аргыг хэрэглэдэг. Танка зурагт, бурхан сахиусыг олон дүр хэлбэрээр бүтээдэг. Наманчлан сууж, энэрэнгүй мишээж буйгаар дүрслэхээс гадна догшин сүрийг үзүүлж байгаагаар ч урладаг.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе