|
|
||
20150217Tetengerel001.mp4 |
Монгол ардын уртын дууны шуранхай тэнгэр хангайгаар цуурайтаж, өргөн тэнүүн нутагтай нүүдэлчин монголчуудын сэтгэл, уярал догдлолоор дүүрэн байна. "Цаст Алтайн бараа" үзэмчин ардын уртын дууны хөхөгчин хонин жилийн цагаан сарын үдэшлэг маань, "Их богд булган хангай", "Амгалант төрийн товчоо" хэмээх үзэмчин ардын төрийн дуугаар эхэлсэн бол Үзэмчин баруун хошууны алдартай уртын дуучин Цэцэнгэрлээс ая дуугаа өргөсөн юм. Цэцэнгэрэл маань "Өвөр Монголын уртын дууны өвлөн уламжлагч" хэмээх алтан медаль гардаж байсан төдийлгүй дэлхийн олон орноор аялан дуулж явсан малчин дуучин байгаа юм. Тэрээр булган малгайгаа өмсөж, үзэмчин өнгө дээлээ хөөргөн бүсэлж, булгаар гуталтай хэдэн гэрийн хооронд нааш цааш алхах нь Алтайн анчин гөрөөчин мэт сүр жавхаатай харагдаж байсан юм. өвөг дээдсийн удам залгана гэдэг энэ буюу. Бид түүнтэй уулзаж ярилцлаа.
Одоогийн Шилийн гол аймгийн Үзэмчин зүүн хошууны Улгай гол нутагт Сэеэлжийн гол гэж тунгалаг сайхан устай, домог түүх ихтэй нэгэн гол байдаг аж. Тус дуунд "Сэрмүүн сайхан Сэеэлж нь сэнсэн манан татна, Сэтгэлийн сайхан авгайдаа мордож хүрээд золгоно доо" гэж гардаг. Одоо та бүхэн Үзэмчин баруун хошууны алдарт уртын дуучин Цэцэнгэрлийн дуулсан "Сэрмүүн сайхан сэеэлж" хэмээх нэгэн сайхан дууг хүлээн авна уу.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |