|
|
||
20150523kangzhan001.mp4 |
1942 оны 5-р сарын 23
Янь-Аний утга урлагийн уулзалтанд Мао Зэдүний хэлсэн үг
Өнөөдөр 5-р сарын 23-ны өдөр. 1942 оны энэ өдөр Янь-Аний утга урлагийн 3-р уулзалт болж, Мао Зэдүн үг хэлсэн байна.
Японыг эсэргүүцэх дайн Хятад даяар өрнөсний дараа, Хятадын нутаг нутгийн олон уран бүтээлч Янь-Ань болон Японыг эсэргүүцэх дайны голомт нутагт очиж, дүрслэх урлаг, бүжиг, хөгжим, жүжиг зэрэг хэлбэрээр Японыг эсэргүүцэх дайны тэмцлийн үйл хэргийг магтан дуулж, цэрэг ардын зоригийг хурцалсан юм. Гэвч Японыг эсэргүүцсэн голомт нутгууд ялангуяа Шань Ганьнин хил хязгаар нутгийн утга урлагийн салбарт бодит байдал, ард иргэдээс хөндийрсөн хандлага цухалзаж байлаа. Мөн, утга урлагийн салбарт урт хугацаанд хуримтлагдсан урсгал бүлгүүдийн явцуу үзэл ойлголт зэрэг асуудал суурин газарт нэвтэрч байсан явдал утга урлагийн салбарын эв санаа, дайсны эсрэг тэмцэлд нөлөөлж байв.
Утга урлагийн салбар дахь пролетарийн бус тэдгээр олон зүйлийн үзэл санааны асуудлыг залруулан, "утга урлаг юуны учраас ард түмэнд үйлчилдэг вэ?" гэсэн үндсэн асуудлыг шийдэхийн төлөө, Мао Зэдүн хэдэн сарын хугацаанд шинжилгээ судалгаа хийж, байдлыг гүнзгий ойлгон, утга урлагийн уулзалтыг сайтар хийхээр бэлтгэсэн юм.
1942 оны 5-р сарын 2-нд Ян Зялинд,Янь-Аний утга урлагийн анхдугаар уулзалт болов. Мао Зэдүн үг хэлж, "Бид дайсныг ялахын тулд юуны өмнө гартаа зэвсэгтэй армид түшиглэх хэрэгтэй. Гэхдээ зөвхөн ийм армитай байлаа гээд аливаа асуудлыг шийдэж чадахгүй. Бидэнд бас соёлын арми хэрэгтэй. Энэ зорилтод хүрэхийн тулд, утга урлагийн ажилтны байр суурь, үзэл суртлын асуудал, үйлчлэх этгээдийн болон ажлын асуудал, суралцах асуудал зэргийг зохицуулах ёстой" гэжээ.
Энэ зургийг 1942 оны 3-р сарын 23-нд болсон Янь-Аний утга урлагийн 3-р уулзалт завсарлах үед татсан юм. Мөн өдрийн хуралд, Мао Зэдүн 2 удаа үг хэлж, хурлын ололт амжилтыг нэгтгэн дүгнэж, утга урлагийн ажлын гол зорилго "нэгт, ард иргэдэд үйлчлэх асуудал, нөгөө нь ард иргэдэд хэрхэн үйлчлэх вэ гэсэн асуудал юм" гэж тэмдэглэсэн бөгөөд утга урлаг ажилчин, тариачин цэрэгт үйлчлэх тухай чиг шугамыг дурджээ.
Тэрээр утга урлагийн салбарын нэгдмэл фронтын тухай өгүүлсэн байна. Мао Зэдүн, утга урлаг улс төрд үйлчлэх ёстой. Хятадын өнөөдрийн улс төрийн тэргүүн чухал асуудал бол Японы түрэмгийллийг эсэргүүцэх явдал юм. Иймээс намын уран бүтээлчид юуны өмнө Японы түрэмгийллийг эсэргүүцэх асуудалд намын гаднах нийт уран бүтээлчидтэй эв санаа нэгтэй байх хэрэгтэй гэжээ.
Янь-Аний утга урлагийн уулзалтын дараа, Японыг эсэргүүцэх дайны голомт нутгуудад тус уулзалтын үзэл санааг тус тус уламжилсан байлаа. Утга урлагийн хамтлаг, зохиолч, уран бүтээлчид Мао Зэдүний хэлсэн үгэнд нямбай суралцаж, өөрийгөө хянан, өөрийгөө шүүмжилж байв. Түүнээс хойш, утга урлагийн зохион бүтээх сэдэвт гүнзгий өөрчлөлт гарч, амьдрал ахуйд ойртсон юм. Жишээ нь: "Буурал хүүхэн", "Ах, охин дүү хоёр атар газар тариа тарьсан нь" зэрэг ажилчин, тариачин цэргийн таашаал хүлээсэн утга урлагийн олон бүтээл төрсөн билээ.
1943 оны 10-р сарын 19-нд, Мао Зэдүний "Янь-Аний утга урлагийн уулзалтанд хэлсэн үг"-ийг "Чөлөөлөлтийн өдрийн сонин"-д албан ёсоор нийтэлснээр, намын хэв суртлыг цэгцлэх бичиг баримт болсон юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |