|
|
||
20150530kangzhan.mp4 |
Өнөөдөр 5-р сарын 30. 1933 оны энэ өдөр, Хятад Япон хоёр тал Тангү-д хэлэлцээ хийж, Цагаан хэрмийн дайн дуусчээ.
Японы милитаристууд Хятадын зүүн хойд нутгийг булаан эзэлж, Манжго хэмээх тоглоомын улс байгуулсны дараа, хүчирхийллийн жадны үзүүрээ Цагаан хэрмийн доторх нутгууд руу чиглүүлжээ. 1933 оны 1-р сарын 1-нд, япончууд Шанаган боомтыг довтолсонд, Хятадын хамгаалалтын цэрэг эсэргүүцэн байлдаж, 1 мянга хүрэхгүй цэргийн хүчээр зэвсэг тоноглол сайтай 3 мянган япон цэрэгтэй 3 хоног дайтаж, япон цэргийн омгийг дарснаар Цагаан хэрмийн дайн эхэлжээ.
1933 оны 3-р сард, япончууд Рэхэ-г эзэлсний дараа, Цагаан хэрмийн дагуу нутгуудыг үргэлжлэн довтолж, Мулташ хаалга, Лэнкөү, Ши Фэнкөү, Лүө Вэньюү, Же Линкөү, И Юанькөү зэрэг газар Хятадын хамгаалалтын цэрэг япончуудтай ширүүн тулалдсан байна. Ши Фэнкөүгийн тулалдаанд 29-р армийн цэрэг дайчид Японы 600-700 цэргийг устгаж шархдуулан, Цагаан хэрмийн дайн эхэлснээс хойш анхны ялалт байгуулж, япон цэрэгт цохилт өгч, цэрэг ардын зоригийг хурцалсан юм. Лүө Вэньюүгийн ширүүн тулалдааны явцад, Хятадын офицер дайчид амь биеэ үл хайрлан, дайсан руу дайран орж, олон япон цэргийг устгажээ.
5-р сарын 2-нд Япон "шахаж найрамдахыг гол болгон, дотоодын хувьсгал гаргуулах болсон" цагаан хэрмийн дотор дайтах бодлого боловсруулж, дайны талбарыг өргөтгөж байгаад, "хүчээр шахаж найрамдах" зорилгод хүрэхийг оролджээ. Япон цэргийн 8-р дивиз, 6-р дивиз Цагаан хэрмийг дахин давж, шинэ довтолгоо эхлүүлжээ. 5-р сарын 10-нд, Хятадын 17-р армийн 18 дивиз, 2-р дивиз Шинь Кайлинд япончуудтай удаа дараа ширүүн тулалдаж, зэвсэг тоноглол сайтай япончуудын довтолгоог эрс эсэргүүцэн тулж, түрэмгийлэгчидтэй амь өрсөн тэмцсэн байна. Эцсийн бүлэгт, Японы түрэмгий цэргийн 6-р дивизийн харьяа салбар ангиуд Бэйпин хотыг гурван талаас бүсэлсэнд, Гоминьданы Засгийн газар буулт хийж, Японы талын тулгасан хэлэлцээний нөхцөлийг хүлээн авсан юм.
1933 оны 5-р сарын 30-нд, Хятад Япон хоёр тал Тангү-д албан ёсоор хэлэлцээ хийсэн бөгөөд маргааш нь Чан Кайши, Ван Жинвэй нарын зөвшөөрлөөр Хятадын талын тэргүүн төлөөлөгч Штабын төв газрын дарга Шюнбинь Японы талын тэргүүн төлөөлөгч Окамура Ясужитай "Тангү-гийн дайн зогсоох хэлэлцээр"-т гарын үсэг зурж, Цагаан хэрмээс өмнөх Жидүнгийн 22 шянийг цэрэг зэвсэггүй бүс хэмээн зарлаж, Японы эсрэг дайны Цагаан хэрэм дагуу нутгийн тулалдаан дуусчээ.
Японы эсрэг дайны Цагаан хэрэм дагуу нутгийн тулалдаанд Хятадын арми 35 дивизийн 300 мянган цэргээ оролцуулж, 65 мянган хүнээ алдан ихээхэн хохирол амссан ч япон цэрэгт хүнд цохилт өгсөн юм. Бүх Хятадын ард түмэн эд бараа, мөнгө төгрөгөө харамгүй хандивлан, үүнийг нь олон байгууллага зохион байгуулж, өмнө фронтын офицер дайчдыг эргэж, цэрэг ард сэтгэл нэгдэн, Японы түрэмгийллийг эсэргүүцсэн билээ. Гэвч Гоминьданы засгийн газар "Харийн түрэмгийлэгчдийн тарьсан балгийг арилгахын тулд юуны өмнө дотоодоо амаржуулах хэрэгтэй" гэсэн чиг шугам баримталж, Японд дахин дахин буулт хийж, эцсийн бүлэгт Японы империалистуудтай гутамшигт "Тангү-гийн хэлэлцээр" хийж, эх оронч олон зуун офицер дайчны оргилуун хүсэл тэмүүллийг үл тоосон байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |